ЦАВЧАА!! Автомашинд нааж буй RFID tag-ийг ширхэгийг нь 5000 төгрөгөөр тооцож 558000 ширхэгийг БНХАУ-с авчээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-01-16

Монгол улсын нийслэл УЛААНБААТАР хотод 1,7 сая хүн аж төрж байна. Нийт газар нутгийнхаа 0,3 хувьд хүн амынх нь 50 хувь ийнхүү чихэлдэн амьдардаг. Мэдээж хүний нийгэм учраас АВЛИГАЛ, ӨВЧЛӨЛ, ТҮГЖРЭЛ, БОХИРДОЛ гээд толгой өвтгөсөн олон асуудал ээлж дараалан гардаг. Тэдгээр асуудлыг шийдвэрлэхээр төрд гарсан эрх мэдэлдтнүүд харамсалтай нь боломжийг нь ХУЛГАЙЛСААР байгаад л гол асуудал байна.

Монгол улсын хэмжээнд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 сая 149 мянга 659 автомашин байдгаас Улаанбаатар хотод 668 мянга 774 нь тээврийн хөдөлдгөөнд оролцдог гэжээ. Нийслэлийн авто замын түгжрэлийн ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, хяналт удирдлагыг сайжруулах, нэгдсэн төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн сан үүсгэх зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 04-р тогтоолоор “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу “RFID tag нэвтрүүлэх ажлыг улс даяар хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд 558 мянган авто машинд цахим гэрчилгээ наах, суурилуулах, энэ гэрчилгээг наах арга замыг АТҮТ-ын 16 ажилтанд сургах, тэдэнд компюьтер олгох зэрэг ажлыг Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар “Бодь элэктроникс” ХХК-иар гүйцэтгүүлжээ.

Өөрөөр хэлбэл 558 мянган ширхэг наадаг цахим гэрчилгээг 3 тэрбум 569 сая 271 мянга 200 төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Бодь Электроникс” ХХК-ийн дэд захирал Ж.Саруул нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 29-нд “ЗТХЯ/202305041” тоот гэрээ байгуулж нэг ширхэг тус бүрийг нь 5000 мянган төгрөгөөр тооцон БНХАУ-с 558000 ширхэг “RFID tag” бүхий цахим гэрчилгээ, Зөөврйин бүртгэлийн төхөөрөмж 80 ширхэг, зөөврийн компьютер 28 ширхэг , цүнх 28 ширхэг,  олон үйлдэлт хэвлэлч 25 ширхэг, хулгана, пад, зөөлөвч 27 ширхэг, уртасгагч залгуур 56 ширхэг, суурин компьютер 24, дэлгэц 24 ширхэгийг тус тус авчээ.

Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн А/315 тоот “хөрөнгө зарцуулах тухай” тушаалаар “Зам тээврийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлын даалгаварын 4 дэх хэсэгт тусгагдсан даатгалын мэдээллийн санг холбох, өргөжүүлэх цогц ажилд 10 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулсан байна.

 

Сэтгэгдэл: (6)
Таны IP: (3.149.214.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.57.92.244) 2024-01-18 11:54:35
Баясгалан гэх энэ хятадын шуналыг тас цохих хүч төрд байхгүй юу
Miigaa (66.181.160.116) 2024-01-16 20:55:08
Ug ni ene ih munguur demii yum hiij baihiin orond ter nuursnii hulgaichuudaa hurungu mungiig ni huraagaad biyend ni naad kodoo suulgaad shorongoos 5 alham holdvol charluulaj baival zuv baisiin
Suhee (66.181.160.116) 2024-01-16 20:52:09
Yadag chef yum yah gej ch naalgaj baigaan buu med ih l saihanzantai une mungu gehgui l naagaad ugsiin bodvol ydsan bidnee l torgoj shiitgehed l amarhan bolgoj baigaa bailguidee
(43.228.131.103) 2024-01-16 19:03:22
одоо төсвийн мөнгөнөөс цавчаа хийвэл гарыг нь хурууг нь толгойг нь цавчдаг болвол ахиж ийм цавчаа давтагдахгүй
Отго (66.181.161.251) 2024-01-16 11:36:04
Новш юм аа.
Отго (66.181.161.251) 2024-01-16 11:36:03
Новш юм аа.