Д.Сумъяабазар дарга хотын мэйр байхаасаа эхлээд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.НАРАНЦОГТ олны анхаарлын төвд сөрөгөөр өртчихсөн. Тэрбээр АВТОБУСНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ГАЦААСАН, ТЕНДЕР УДААСАН хэмээн хэвлэлээр олны өмнө хэлж байв.
Арай ч үгүй байлгүй дээ гэтэл үнэхээр гацаасан, удаашруулсан нь үнэн байв. Бадарчин явсан газраа балагтай гэгчээр С.Наранцогт дарга очсон газар бүрдээ гай тарьж, бусдыг хохироож явах нь харамсалтай. Насаараа төрийн албанд хувалз шиг шигдэж, дарга даамлын сэнтийгээс ховхроогүй тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт албан тушаалын амтат бялуунаас бялууртлаа хүртэж буй. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, “Эрдэнэс монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал зэрэг дандаа л дарга даамлын зэрэг дэв хүртэж, төрийн хангамжид хөлөө хучуулан сууж байгаа. Төрийн хамгийн их мөнгөтэй компанийг удирдаж байгаа хэрнээ ханаж цаддаггүй бололтой.
Учир нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто замын эвдрэл гэмтлийг засах үүрэг хүлээж, тээврийн жолооч нараас их хэмжээний мөнгө хурааж авдаг ч ЗАСВАР ОГТ ХИЙЛГҮЙ эвдрэл гэмтэлтэй, нугачаа бартаатай замаар жолооч нар тээврээ хийсээр л байна. Зам засварын мөнгө гэж тээврийн нэг жолоочоос 500 мянган төгрөг, өдөрт 600 сая, сард 18 тэрбум, жилд 200 тэрбум төгрөг хурааж авдаг аж.
Зам тээврийн яамнаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад удаа дараагийн албан шаардлага, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч С.НАРАНЦОГТ дарга нүдэн балай, чих нь дүлий мэт аашилж, сайд дарга нарыг гарын үсэгтэй бичгийг үл тоосоор өнөөг хүрчээ. Тодруулбал Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2023 оны 05 сарын 31-нд албан бичиг, С.Бямбацогт сайд 2023 оны 10 сарын 17-нд албан бичиг, салбар яамны хянан шалгагчийн АЛБАН ШААРДЛАГА 2023 оны 06 сарын 20-нд, С.Бямбацогт сайд 2024 оны 01 сарын 12-нд тус тус албан бичиг хүргүүлсэн ч мөн л хариу өгөөгүй байсаар байна.
С.Наранцогт даргаа!! Үүргээ биелүүлж, гэрээний дагуу ажиллахгүй бол Төр танд өгсөн албан тушаалаа эргүүлэн авч, төмөр торны цаана суулгаж бас чаддаг гэдгийг ЯМАГТ САНААРАЙ!! Өөрийгөө хэмжээгүй эрх Богд хаан гэж бүү эндүүр. Хамгийн ашигтай, төрийн компанийг удирдаж байгаа хүний хувьд энэ мэт жижиг асуудлыг цаг тухай бүрд нь шийдчих эрх мэдэл танд бий. Чадахгүй бол ажлаа өгөөд АМАРЧ БОЛНО шүү дээ!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин