САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ гэгчээр....
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-01-20

Сахил хүртээд шаал дордов гэгчээр л зүйл болох нь. Их хотын иргэд ТҮГЖРЭЛТЭЙ ч гэсэн даарч, бээрэн, гараа үлээж, хөлөө дэвслэн байж хоёр гурван цаг хүлээдэг автобуснуудыг явах чиглэлд өөрчлөлт орж төөрөгдөлд оруулах шийдвэр өнөөдрөөс хэрэгжинэ. Тодруулбал  Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус маргааш буюу нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарна. 

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.  Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байна. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан. Мөн маргаашаас үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэв.

Мэдээж олон жил явсан маршрут нь өөрчлөгдөхөөр иргэд бухимдаж, төөрөлдөх нь ихэснэ. Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна. Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй 600 автобус үйлчилгээнд явахаар болж байгаа. Гэвч 20Сахил хүртээд шаал дордов гэгчээр л зүйл болох нь. Их хотын иргэд ТҮГЖРЭЛТЭЙ ч гэсэн даарч, бээрэн, гараа үлээж, хөлөө дэвслэн байж хоёр гурван цаг хүлээдэг автобуснуудыг явах чиглэлд өөрчлөлт орж төөрөгдөлд оруулах шийдвэр өнөөдрөөс хэрэгжинэ. Тиймээс 2020-2023 оны хооронд оруулж ирсэн 402 автобус, энэ онд шинээр орж ирж буй 600 автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г гэрээ байгуулна. Эргэн төлөлт нь Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зориулагддаг байх зохицуулалт хийнэ гэж төрийн байгууллагаас онцлов.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.