Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ХУВЬ ХҮН бус ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” улс байгуулна гэж тунхагласан. Энэ хүрээнд УИХ-аар шүүхийн тухай багц хуулийг батлаж, одоо улс даяар дагаж мөрдөж буй. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн харьяанд байдаг цагдаагийн байгууллагын удирдлагадаа нэр бүхий 74 хүнд “ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГА” гэсэн үүрэг өгчээ.
Тэрбээр хянан шалгах түр хорооны хуралдаанд санаатайгаар хүрэлцэн ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй нэр бүхий 74 хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж, ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээн, торгохыг хүссэн байна.
Хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд гээд хэн ч байсан хэрэг хянан шалгах, мөрдөн байцаах ажиллагаанд оролцох ёсгүй. Гэтэл өөрийгөө хуульч хэмээн цээжээ дэлддэг, одоо хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж буй Б.Энхбаяр УИХ-ын хянан шалгах түр хорооны даргын нэрийг ашиглаж бусдад ХЭРЭГ НЭЭЖ ШАЛГА, ТОРГО гэсэн албан бичиг явуулсан нь хууль зүйн хувьд хэр нийцтэй вэ. УИХ-ын гишүүн, түр хорооны даргад ийм эрх хэмжээ байдаг уу, гэх зэрэг асуулт урган гарч ирнэ.
Б.Энхбаяр гишүүний явуулсан дээрх албан бичгээс харвал хянан шалгах түр хорооны сонсголд хүндэтгэх шалтгаангүйгээр очоогүй хүмүүсийг эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын 74 хүн багтаж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин