Олон хүний амь нас сүйдэж, орон сууц, автомашины ихээхэн хэмжээний хохирол учирсан НОЦТОЙ ОСОЛ гарч улс даяар нэгэн хүнд өдрийг үдэв. 60 тонн ёмкостой ГАЗ ачсан тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнээс эргэлт хийх боломжгүй тул хоёрдугаар эгнээнээс л эргэлт хийнэ. Монгол улсад том оврын тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнээс эргэхүйц стандартын зам байхгүй учраас тэр.
Мөн том тэрэгний хажуугийн эгнээнээс эргэсэн суудлын автомашин хангалттай зайтай эргэх ямарч боломж байгаагүй. Мөн л СТАНДАРТГҮЙН улмаас тэр. Дээрх хоёр автомашин хоёулаа ХАЛЬТИРГААТАЙ, МӨСТСӨН ЗАМААР хөдөлгөөнд оролцсон учир ЗАМЫН БУРУУ. Замынхаа хальтиргаа, гулгааг арилгаагүй нь зам арчлалтын компанийн буруу. Тэдэнд шаардлага тавьж ажиллаагүй Хотын захирагчийн ажлын албаны буруу. Ажлын албаа удирдаагүй Ц.Төрхүүгийн буруу. Төрхүүд үүрэг даалгавар өгөөгүй, хариуцаж буй ажил албаа орхиод Солонгосд дэлгүүр хэсэж явсан Х.Нямбаатар даргын буруу гээд хөөвөл урт нэрс цуварна.
Тэгвэл гол буруутан нь хэн бэ гээд хөөхөөр “ДАШВААНЖИЛ” ХХК-ийн удирдлагуудтай холбогдоно. Улсын онцгой комиссын хуралдааны үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмын газрын дарга хурандаа Н.Лхагвасайханы өгсөн мэдээллийг иш татаж үзвэл “"Нийслэлийн нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллийг хүргэе. 2167УЕ улсын дугаартай "Дашваанжил" ХХК-ийн автомашин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан "нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрөл олгох журам"-ын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас авсан эсэхийг шалгаж үзсэн. Ингэхэд зөвшөөрөл авсан эсэх мэдээлэл байхгүй байна. Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох хяналт тавих үйл ажиллагааг нийслэлийн Нийтийн тээврийн газар хэрэгжүүлж ажилладаг. Осол гардаг тухайн уулзварт шөнийн 01.00 цагийн үед хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул биет зохицуулалт хийгдээгүй. Гэрлэн дохиогоор зохицуулагдах боломжтой байсан" гэлээ. Өөрөөр хэлбэл, "Дашваанжил" ХК-ийн автомашин хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын дагуу зөвшөөрөл аваагүй байсан болж таарч байна.
АНХААРАХ ЗҮЙЛ НЬ: Хийн түшний салбарт монопол “ДАШВААНЖИЛ” ХХК яагаад Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ЗӨВШӨӨРӨЛ, нормо стандартыг мөрдөөгүй вэ гэдэг нь анхаарал татаж байна. Бензин шатахуун бол ОНЦГОЙ, АЮУЛТАЙ БАРАА. Түүний тусгай горимоор тээвэрлэх ёстой. "Дашваанжил" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржавын БИЗНЕС, АШИГ ОРЛОГО эцэстээ олон хүний АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ ХОХИРОЛД учрууллаа. Үүнд одоогоор хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна!
Аливаа бизнесийн байгууллагын гол зорилго нь АШИГ олоход оршино. Түүнээс өмнө бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, гарз хохирол учруулахгүй байхыг, аливаа бараа бүтээгдэхүүн нь стандартын сав, баглаа боодолтой, хагарч, цоорох, асгарахааргүй байх ёстой.
Гэтэл энэ энгийн зарчим алдагдав. Шингэрүүлсэн хий буюу ГАЗ ачсан машины ёмкос хуучин муу байсан уу, стандартын нормо стандартад нийцээгүй, нимгэн төмөртэй байсан эсэх гээд ЭРГЭЛЗЭЭТЭЙ, ЭЭДРЭЭТЭЙ АСУУДАЛ их байна.
ГОЛ ЗҮЙЛ: Тухайн жолооч мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж байсан, ХАБ-ын заавар зөвлөмжийг мөрдсөн, биелүүлсэн эсэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдалд анхаарсан зэргийг бүгдийг ДАШВААНЖИЛ компани хариуцах ёстой. Бодит байдал дээр тус компани дээрх асуудлуудыг анхаараагүй, анзаараалгүйгээр АШИГ ОЛОХЫН төлөө 62 настай ахмад жолоочийг хар зоригоор нь ГАЗ ачсан машин жолоодож явуулсанд л гол учир нь байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин