Жолооч нараас “МӨНГӨ ХУРААДАГ” С.НАРАНЦОГТ дарга 89 саяын ХАДГАЛАМЖТАЙ, 40 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-01-25

Жолооч нараас зам засварын мөнгө гэж их хэмжээний мөнгө авчихаад замаа ч засахгүй, мөнгөө ч зарцуулахгүй гүрийгээд суудаг нэгэн эрхэм бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Санжаагийн Наранцогт юм. Мөнгө хураадаг гэх баримтыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдсэн билээ. Тус мөнгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай зориулалтын замыг засах ёстой байсан ч өнөөг хүртэл засаагүй, хэл ам дагуулсаар байгаа юм.

Насаараа төрийн албанд зүтгэсэн тэрбээр 2022 оны 11 сарын 30-нд тус компанийг удирдахаар ирсэн. Тэрбээр нийт 64 саяын орлого олдог бол 650 саяын үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшинтай. 20 саяын өртөгтэй Toyota, Harrier машин хөлөглөдөг.  12 саяын үнэд хүрэх хоёр га газартай, 40 саяын үнэт эдлэлтэй, 89,6 саяын хадгаламжтай, бусдаас 141 саяын АВЛАГАТАЙ бол 250 саяын зээлтэй, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 5360 ширхэг хувьцаатай, Сэндли ББСБ ХК-ийн 6512 ширхэг хувьцаатай гэжээ.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.191.200.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (103.57.95.23) 2024-01-26 19:53:33
Шоронд хурдан хийхгүй бол солиорол нь хөдөлсөн улавч байна лээ
(202.9.46.178) 2024-01-26 06:32:40
Наранцогт та жолооч нарын мөнгө төгрөг ард түмэн 1072 хувьцааг бодож өг эрдэнэс таван толгой удирдлагууд ажил хийж чадахгүй зайлаад өг ард түмнээ боддог мэргэжлээрээ олон жил ажилтан улсууд байгаа тэр улсуудыг эрдэнэс таван толгойн захирал тавих хэрэгтэй санхүү эдийн засагчдын бас солих хэрэгтэй