Монгол улсын төв банкны удирдлагууд 180 сая төгрөгийн үнэ бүхий ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МАТЕРИАЛ АВАХ ТЕНДЕР зарлажээ. Аливаа байгууллага ажилчдынхаа эрүүл мэнд, цэвэр тухтай орчин ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь зүй ёсны асуудал. Тийм ч учраас 2016 оны үед манай ажилчид багтахгүй, байр маань нурах нь гэцгээгээд Монголбанкны удирдлагууд шинэ байр бариулсан. Хэдэн төгрөгөөр, хаанахын ямар санхүүжилтээр байртай болсон нь МАШ НУУЦ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асууж төнхөөд, аашил загнаад, аргадаж гуйгаад, албан тоот явуулаад ч мэдэж чадаагүй.
Орд харш мэт олон давхар, шилэн тоноглол бүхий тус байранд цэрэлэгээний ажилтнууд байнга л шал угааж харагддаг. Гэтэл Монголбанкны дарга нарын ҮРЭХ МӨНГӨ хальж асгараад байгаа бололтой. 180 сая төгрөгөөр ЦЭВЭРЛЭГЭЭ үйлчилгээний хэрэгсэл худалдан авах гэнэ. 2024 оны 02 дугаар сарын 16-н гэхэд бараагаа авах юм байх.
Иргэд идэх хоолгүй, өмсөх хувцасгүй арга ядаж байна. Гал усны гашуун зовлон гэнэт болж орон байраа, унаа тэргээ галд алдчихсан иргэд орох оронгүй, оочих аягагүй болж буудлын өрөөнд сэтгэл зүй нь тавгүй сууцгааж байхад Монголбанкны дарга нар шилэн байрандаа 180 саяын ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛГЭН зиндаархаж, гял цал харагдах гэнэ. Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгчөө, танд ичих булчирхай, өрөвдөх сэтгэл гэж байна уу...? Хүн ёсоор хандаж, зүгээр үрэх гэж байгаа 180 сая төгрөгөө ядарсан иргэдийн ахуйд тус болог гээд өгчихөж болохгүй гэжүү!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин