Дорнодын Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэн өөрийн тэрслүү зангаасаа болж гишүүн болох мөрөөдлөө тас сэлэмдүүлчихсэн, шударга нөхөр. Орон нутагтаа уул уурхай ухуулахгүй хэмээн ярьсан нь Засагтайгаа сөргөлдөх гол нөлөө болсон. Ямартай ч сүүлийн 10 орчим жил Дорнод аймгаа базаж, өөрийн гартаа атгачихсан. Уг нь жижиг тойргоор явсан бол 2024 онд гишүүн болчих байлаа. Даанч намынх нь ХОРЧИН АХ нар түүнийг дахин дэвших, гишүүн болох мөрөөдлийг бас дахин ТАС ЦАВЧИВ.
Олон жил нутаг орноо тойрч, тойлж, толгойлж яваа юм гэхээрээ басчиг гэж хоосонгүй. Засаг ноён өөртөө 10 газар авчихсан хоншоортой эр юм. Түүний хөрөнгө орлогын мэдүүлээс үзвэл өөрийнх нь орлого 50,5 сая, гэр бүлийнх нь орлого 80 гаруй сая. 149 саяын үнэ бүхий нэг орон сууц, нэг хашаа байшинтай. 33 саяын Toyota, Harrier машин хөлөглөдөг, хурдан удмын 20, энгийн 75 адуутай, 15 үхэр зэрэг мал аж ахуйтай. Тэдгээрийгээ 175 саяар үнэлсэн байна.
Халхын гол, Мэнэнгийн талаа хар Хятадын компаниар ухуулж буй мань дарга өөрөө Өмчлөх-700м2 хоёр, Өмчлөх-699м2 газар нэг, Өмчлөх-700м2 тав, Өмчлөх-750м2 газар хоёртой гэж мэдүүлжээ. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 46 саяын хадгаламжтай, 54 саяын зээлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 544, 536 ширхэг хувьцаатай гэжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин