Монголбанк иргэдийн ЯДУУ АМЬДРАЛЫГ МЭДЭХ зорилгоор 28 саяар судалгаа хийх гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-01-30

Монголбанкныхан иргэдээсээ “инфляцын хүлээлт” нэртэй судалгаа авах 28 саяын тендер зарлажээ. Сар шинийн баяр дөхөж мах гурил, сүү талхны үнэ гурав дахин нэмэгдсэн байхад ядарсан иргэдээсээ судалгаа авч хэр ядуурхан байгааг харж, бах таваа хангах юм байх. Бүх бараа, үйлчилгээний үнэ зэрэг өсч эхэлсэн тохиолдолд инфляци өрнөх нөхцөл бүрддэг. Инфляцийн хүлээлт ямар байна гэдгээс шалтгаалан Төв банкууд бодлогын хэрэгсэлдээ өөрчлөлт оруулах эсэхээ шийдвэрлэдэг. Төв банк инфляцийн хүлээлтийг сайтар жолоодож чадсанаар эдийн засгийн тогвортой өсөлт хангагддаг.

Монгол Улсын Их хурлаас “Үнэ тогтворжуулах хууль” батлан гаргасан ч үр дүнд хүрээгүй. Гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, мах гээд иргэдийн өдөр тутмын хүсний барааны үнэ улам нэмэгдсээр буйг УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хаахдаа онцолж хэлсэн. Монголбанкныхан үндсэндээ иргэд хэр ядуу байна, тэдэнд тохирсон мөнгөний ямар бодлого гаргах вэ гэдэг судалгааг хийх гэж байгаа нь анхаарал татаж буй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.217.252.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.57.94.98) 2024-01-31 09:47:09
Ямарч өрөвдмөөр сэтхүйтэй хүмүүсэв дээ