Сонгуулийн үнэр авсан ДУРНЫ ХОНГИО дэд сайд хурдан удмын 30 адуутай, 3,3 тэрбумын хоёр орон сууцтай!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-14

Сонгуулийн үнэр авчихаад Сэлэнгэ рүү гүйдэлтэй болчихсон МАН-ын гар хөлүүдийн нэг нь Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж. Төсвийн мөнгөөр гадаад руу хамгийн их явсан хүн. Хийж гийгүүлсэн ажил, олж ирсэн хөрөнгө оруулалт гэж нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлгүй, хээрийн шувуу шиг нэгэн. Сангийн яаманд олон жил ажиллаж улсын эдийн засаг, санхүүгийн бодлогыг бичилцэж, улсын төсвийг боосон түүнийг МАН-ынхан онцолж хараад улстөрд оруулчихсан. Б.Бат-Эрдэнийн хажууд байгаль хамгаалаагч болгох гэсэн ч бүтээгүй. Арга буюу Ч.Хүрэлбаатарын дэргэд төрийн их санхүүч, заргач болгох гэж сойж буй нь энэ юм.

Тэрбээр жилд 35 сая 829 төгрөгийн орлого олдог гэжээ. 3,3 тэрбумын хоёр орон сууцтай, Land Cruiser 200, ,Mercedes Benz, ML350, Toyota, Crown зэрэг хүлгүүдээ 166 саяар үнэлжээ. 150 саяын үнэтэй хурдан удмын 30 адуутай, 60 саяын үнэт эдлэотэй, дотоодын банк санхүүгийн байгууллагад 32 саяын хадгаламжтай, 842 саяын зээлтэй гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.