Нэг хэсэг нийтийн дууны төрөлд хүч сориод С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ нарт хандаа хага даруулаад гудманд үлдсэн уран бүтээлч бол Ганболдын Чинболор. Хайрын дуу голцуу дуулдаг байсан мань эр төрийн албанд очоод тунчиг ажин түжин амьдарч байна. Хан Хэнтий нутгийн гаралтай урлаг соёл, улстөр, цэрэг цагдаагийнхан одоохондоо Монголын нийгэмд дарга даамлын сэнтийгээс буухгүй байгаа. Г.Чинболор ч тэдний жимээр гэлдирч явсаар Соёлын сайдын халаасанд орчихсон гүйж яваа. Соёлын сэргэлт нэрийн доор төсвийн мөнгөөр тоглочихсон нэгэн. Эцэст нь соёл нь сэргэсэн ч юм байхгүй, харин цалингаа нэмүүлэх гэж тэмцсэн салбарыханыгаа додомоод амжсан хэрэг.
Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа гэх байгууллагын дарга, нийтийн дуучин Г.Чинболор нийтдээ 28 сая 815 мянган төгрөгийн орлого олдог бол 470 саяын үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, 50 саяын RX 400 хөлөглөдөг, Хонь-150, Сайн үүлдрийн ямаа-20, Үхэр-20, Адуу-100, Хурдан удмын адуу-20 тай бөгөөд нийт мал аж ахуйгаа 240 саяын үнэлгээ хийлгэсэн байна. Эзэмших эрхийн 700м2 газар нь 40 сая, 58 саяын үнэт эдлэлтэй, бусдаас 35 саяын авлагатай, 40 саяын зээлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцаа нэг, 527 хувьцаа хоёрыг эзэшдэг гэжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин