Баян өлгий аймгийн Дэлүүн суманд ойрын өдрүүдэд цаг агаар эрс муудаж их хэмжээний цас орж, цасан шуургатай байгаа. Баян-Өлгий аймагт өвөлжилт хүндэрсэн болохыг УОК-оос анхааруулаад буй. Дэлүүн суманд болсон шуурганы улмаас тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Төгрөг хэмээх газарт отроор өвөлжиж байсан хоёр малчин олон тооны малтайгаа цасан нуранганд дарагджээ. Эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал яригдаж байхад сумын засаг дарга Б.Серикбол гэгч нь архидан согтуурч, тэр бүү хэл сумын онцгой комиссын хурлыг үймүүлж, танхайрч, төрийн албан хаагч нарт агсан тавьж, хэл амаар доромжилж А-г зодож гэмтээсэн байна.
Цасан нурангад дарагдсан 2 хүний нэг нь эсэн мэнд олдсон ч нөгөө нь олдоогүй байна. Сумын онцгой комисст мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй, сумын удирдлагууд нь хойрго хандсаар байгаа аж. Мөн сумын засаг дарга Б.Серикбол нь нурангад дарагдсан 2 хүнийг эсэн мэнд олсон гэх худал мэдээллийг аймгийнхаа онцгой комисст өгч иргэд олон нийтийг төөрөгдүүлсээр байгаа гэнэ. Б.Серикбол Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Армантай нийлж архидан согтуурсаар байна гэх мэдээлэл ч цацагдаад буй. Төрийн ажлыг цалгардуулж, ажил хийдэггүй хурган дарга нарт хэн хариуцлага тооцох вэ. Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин