Улс оронд хэрэгтэй хөгжлийн томоохон төслийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банкийг МАН-ын улстөрчид тонон дээрэмдээд, улсаа өрөнд оруулж, дампууруулах дөхсөн нь саяхан билээ.
Бөөн өр зээл, хулгай дээрэм дундаас арай гэж өндийсөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК татвар төлөгчдийн 49 сая төгрөгөөр өрөө байраа тохижуулж, гоё ганган өрөөнд суух гэнэ. “Оффисын байрны дотоод засал, засварын ажил” хийлгэх тендерийг тус компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном 2024 оны 02 сарын 10-ны өдөр зарлажээ.
Тус компани нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Худалдаа хөгжлийн банкны төв байрны 12 давхарт 1213 тоотод байдаг. Хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн, хотын төвийн А зэрэглэлтэй байранд ажилладаг тус компанийнхан ийнхүү ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр гараа угаах гэж буй нь харамсалтай. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Батаа та үүнд анхаарал хандуулахгүй бол таны суудал ч ганхаж мэдэх юм шүү!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин