Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” судалгаа хийх тендерийг 2024 оны хоёрдугаар сард зарлажээ. Судалгааны гол зорилго нь хүүхдүүдийн цахим орчны зөв, боловсон хэрэглээг хянах, гэмт хэргийн золоиос болохоос урьдчилан сэргийлэх явдал юм. 2020 онд хийсэн судалгаагаар 7-12 насны хүүхдүүдийн 78%, 13-18 насны хүүхдүүдийн 71% интернет ашигладаг гэжээ. Хүүхдүүдийн цахим орчин, интернет хэрэглээ улам нэмэгдэж цэцэрлэгийн хүүхдүүд утсанд донтох тохиолдол ихээр гарч байгаа гэж дүгнэлт гарчээ. 2022 оны жилийн эцсийн тоогоор 19 нас хүртэлх хүүхдийн тоо 1,3 сая болсон бол үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 4,8 сая болсон байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн тоогоор 2023 онд цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг 113 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос буюу 2022 оныхоос 34,5 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байжээ. Ийм учраас 2024 оны эхний улиралд багтаан “хүүхдүүдийн бахим хэрэглээ, аюулгүй байдлыг” судлах болж буй нь энэ юм. Дээрх судалгаанд зориулж 120 сая төгрөгийг төсөвлөжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин