Г.ЗАНДАНШАТАР даргын ЗАНГАРАГ Ч.ХҮРЭЛБААТАР сайдын ХҮСЛИЙГ ХЯСАЛ болгов
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-02-19

Засгийн газраас 2023 оны сүүлчээр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг ЖЕНКОЧИД жадлан эсэргүүцсээр байгаад хэлэлцэх дарааллаас хасуулсан. Монгол улсад гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл мэдээж ТИЙМ. Гагцхүү уг хуулийн үзэл баримтлал, суурь агуулга нь УЛС ОРНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАЗАР НУТАГ, ТУСГААР ТОГТНОЛД харшгүй байх ёстой.

Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьсан уг хууль “Гадны иргэнд ГАЗАР НУТГАА УРТ ХУГАЦААГААР ЭЗЭМШҮҮЛЭХ”, “ЯМАР Ч БОСГО, ХЯНАЛТГҮЙГЭЭР багахан мөнгөтэй гадны компани дураараа орж ирэх” гэсэн хоёр ноцтой заалтыг агуулсан нь өнөөдрийн гол сэдэв болоод буй. Түүний санаачилсан ЭХ ОРОНЧ ЗААЛТ болгоныг жадлан эсэргүүцдэг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын командынхан энэ удаад хүчтэй байгаагаа харуулав. Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, АТГ гээд хандаагүй газар, очоогүй байгууллага байхгүй. Явсан нохой яс зууна гэгчээр эцэст нь ЖЕНКО ӨӨРӨӨ ордонд заларч сүрийг үзүүлсэнээр Ч.Хүрэлбаатар сайдын ТУЙЛЫН ХҮСЛИЙГ ХЯСАН БООГДУУЛЖ ЧАДАВ.

Женкогийн энэ тэмцэлд Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын сайдууд ИХЭЭХЭН ТУС ХҮРГЭВ. Тэд чуулганы хуралдаанд анх эсрэг санал өгсөнөөр ХЭРҮҮЛИЙН АЛИМ УРГАСАН билээ. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, МоАХ-ын гишүүд, ахмадууд гээд яг цул болж нэгдэж сүрийг үзүүлж жагсаагүй ч тэд аажимдаа газар авч улам олуулаа болов. Ингэснээр ЭХ ОРНОО ГАДНЫХАНД АЛДАХГҮЙ гэсэн эсэргүүцлийн бүлэг бэхжиж Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хууль санаачлагч Засгийн газрыг буланд шахав.

2024 оны 01 сарын 22-ны өдөр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах“нийтийн өргөдлийг иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Petition цахим системд санаачилсан. Тус санал асуулгыг 14 хоногийн хугацаанд 100,157 иргэн цахимаар гарын үсэг зуран дэмжсэн нь ХУУЛЬ БОЛОХ эхний алхамаа давав. Иргэнийхээ гаргасан саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар ажил хэрэг болгож Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж улмаар Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар даргын зөвлөлийн гишүүдийн хамт мэдээлэл хийхдээ “Монгол хүн 0,07 га газраа ч бүрэн эзэмшиж чадахгүй байхад гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй. УИХ-аас Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газар олголтын зөвшөөрөл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэргийг шалгах, шаардлагатай бол хянан шалгах Түр хороо байгуулах Ажлын хэсэг байгуулна” хэмээн мэдэгдэв.

Монгол улс ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ. Ийм засаглалтай улс иргэнийхээ санал болдлыг илүү анхаарч сонсдог. Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасны дагуу ийнхүү Н.Номун-Эрдэнийн санал ЭХ ОРНОО бүрэн бүтэн хэвээр нь үлдээх боломжийг бүрдүүлэв. УИХ-ын дарга Г.Занданшатарын энэ мэдэгдлийг Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар дэмжин оролцов.

Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэдгийг Г.Занданшатар дарга ОНЦЛОВ.

УИХ-ын дарга ямархан хэмжээний ЗАНГАРАГТАЙ вэ, төр жолоодох, иргэдийн санаа бодлыг төрийн үйл ажиллагаанд хэрхэн тусгаж, шатар нүүх шиг УХААН ЗАРЖ УЛСТӨРИЙН ӨРӨГТ ТОГЛОХ вэ гэдгийг тэр харууллаа. Мэдэгдлийнхээ төгсгөлд Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгаа гэсэн нь Засгийн газар дахь Ч.Хүрэлбаатар сайдыг ганцаардуулж, буланд шахаж, хүчгүй харагдуулах гэсэн санаа байв.

Түүнчлэн Засгийн газрын бодлого бүрийг дэмжихгүй, улс эх орны бодлого үйл ажиллагаанд харш саналыг ХҮЧЛЭН ЭСЭРГҮҮЦДЭГ байсан З.Энхболд даргын арга барилыг ч ашиглаж чадав. Ингэснээр Ч.Хүрэлбаатарын ХҮСЭЛ ХАД МӨРГӨЖ, Г.Занданшатар тэргүүтэй улстөрчид ард түмний алга ташилтыг сонсохоор болсон нь аргагүй л УЛСТӨРИЙН ЖҮЖИГ ямархан сонирхолтой байдгыг харуулах мэт. Зандка дарга ч ЗАНГАРАГТАЙ гэдгээ харуулж “троллоор бичүүлж байж хууль батлуулна гэвэл үгүй шүү” гэдэг үгээ дахин сануулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
9
2
5
0
2
0
Сэтгэгдэл: (7)
Таны IP: (18.222.44.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.161.176) 2024-02-22 12:31:58
zandanshatar zub yum hiilee
(103.57.95.253) 2024-02-21 08:48:15
зөв тийшээ эргэх янзтай л болж байх шиг байна.эмээ нь о7 газраа авч чадаагүйл байна
Нэр чухал биш (122.201.31.190) 2024-02-20 16:16:07
Занданшатарын ЗАНГАРАГ гэж байхгүй ш дээ үнэндээ, иргэдийн санаа оноог л булааж авч, өөрсдөө санаачилсан энэ тэр болгож өөрсөддөө оноо цуглуулах гэсэн л нэг муу бяцхан заль юм даа хэхэхэхэхэ
0 1 Хариулах
Үгүүү (66.181.161.223) 2024-02-20 16:16:07
Баттулга бхдаа ч яахав дээ. Ард олны дэмжлэгтэйгээр энэ хуулийг чинь цуцлаа биздээ. Худлаа оноо шаах гээд бдаг зданууд
(103.80.210.189) 2024-02-20 12:35:08
Баттулгыг дагасан эргүүнүүд улс орны Ирээдүйг сүйрүүлж бна даа.
Зочин (139.5.218.212) 2024-02-20 09:16:30
Ашгүй дээ.Газар нутаг минь бүрэн бүтэн байх болтугай Женко бол уг нь хогын хүн л дээ. Э нэг удаад яахав дээ бас ч.
Zochin (59.153.113.148) 2024-02-20 09:02:47
Yag vnen baij chadahuu medehgui ee Ter gereeg ni uls dayar el bolgoj haruulah heregtei tegj baij mongol ulsiin ergen bvr itgene gazar nutagaa zarah gesen mongol ulsiin urvagch nar ta nar viliin vr toirood garahgui dairaad garna shvv muu hulgaichidaa za mongol ulsiin bvh ergen ta nariig harj haraah bolno viliin vree hatuu edleh bolnoo ta muusai nar