Г.БАЯНСАН: Өрөөсөн хөл дээрээ АМЬДРАЛАА авч явах ХҮНД ДАВААГ давах нь. Гурван хүүхдийнхээ төлөө ЗҮТГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ шүү дээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-23

"Эгэл амьдрал" нэвтрүүлгээр бид иргэн Г.Баянсан, түүний гэр бүлийг онцолж байна.Тэрбээр тулгуур эрхтний бэрхшээлтэй ч өөрийгөө дайчлан ШАР ХАДНЫ ЭЦЭСТ АВТО БУДАГ, КУЗОВ ЗАСВАР хийдэг байв. Хашаандаа нэг ГАРААШТАЙ. Түүндээ засварын ажил хийдэг. Гэрийнхээ гадаа амар байдаг. 80-90 мянгаар ажлаа үнэлдэг. Байнгын үйлчлүүлэгчидтэй. Амьдралд дэмтэй болж байна шүү гээд 2023 оны 01 сард очиход инээж хөхрөөд ИТГЭЛ ТӨГС сайхан ярьж байлаа. Гэтэл муу хөлөө яг бүсэлхийгээрээ нэлээд лав тайруулчихаж. Ажлынхаа хэрэгслийг цуглуулах гэж таягтай явж байгаад гудамжиндаахальтирч унаа муу хөлийнхөө сүүжийг хоёр хугалсан аж. Эмнэлэгт хандтал өнөөх хөлийг нь мөчөөр нь тайрахаас өөр эмчилгээгүй гэж л дээ. Тэгээд ҮХСЭН Ч ГОМДОЛГҮЙ гэж гарын үсэг зураад хагалгаанд ороод, азаар хагалгаагаа даагаад гарч. Монголд эмчлэгдэх боломжгүй. Эмчилгээ нь зөвхөн тайрах л арга байсан гэдэг. Тэгээд цагаан сарын үеэр эмнэлэгт хэвтээд тайруулж. Эмнэлгээс гараад 7 хонож байгаа гээд хэвтрийн дэглэмтэй байна.

Хагалгаа ч яах вэ. Эр хүн тэсээд гарна гээд тоохгүй орхиж болох ч гэр бүл нь үнэхээр хүнд байна. Эхнэр, том хүүхэд хоёр нь ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ. Гэрийн эзэн, ажил хийх боломжтой ганц хүн Г.Баянсан хөлөө тайруулж хэвтэрт орсон тул ОРЛОГО ТАСАРСАН. Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөрөө л ЭМ ТАРИАГАА АВЧ, ХООЛ УНДАА БОЛГОЖ байна гэв. Эхнэр, том хүү хоёр нь эдгэрэшгүй оноштой. Алхаж болохгүй. Алхах л юм бол ХӨЛИЙН УЛ НЬ ЦЭВРҮҮТЭЖ, ХАТУУРДАГ гэнэ. Нэг гэр бүлд ГУРВЫН ГУРВАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН БАЙНА гэдэг амаргүй даваа хэмээн Г.Баянсан нулимс унаган ярилаа. Азаар хоёр бага хүүхэд нь эрүүл саруул. Эмчилгээний зардал, боолт, ариутгалд өдөрт 50-80 мянгыг зарцуулдаг аж.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
3
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.192.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.