ШӨХТГ-с ШУДАРГА БУСААР ХӨЛЖСӨН хууль бус төрийн нарийн С.Цогтгэрэл 150 саяын ГАЗАРТАЙ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-24

ПОПУЛИСТ сайд Б.Бат-Эрдэнийн “суганы үс”, цүнхний бариул, гутлын алчуурууд яамаар нь дүүрэн байгаа. Тэдний нэг нь ХУУЛЬ БУС төрийн нарийн бичгийн дарга Сүхбаатарын Цогтгэрэл гэгч. Шударга өрсөлдөөний газарт олон жил бүгсэн тэрбээр ШУДАРГА БУСААР БАЯЖИЖ ХӨЛЖСӨН байж болзошгүй нэгэн юм. ШӨХТГ-ын дэд дарга байхдаа байцаагч нартайгаа нийлж ББСБ байгуулан түүгээрээ зөрчил гаргасан ААН-үүдийн торгуулийн мөнгийг “гулгуулдаг байсан” хэмээн нэг бараан мэдээ цацагдаж байсан.

Засгийн газрын хамаг л өөдтэй, өнгө албан тушаал бүрд очиж, ЖДҮ- сангаас ХУМСАЛЧИХСАН хулгайч нарын нэг нь Б.Бат-Эрдэнэ байв. Хөөгдөж туугдаж, ажлаасаа халагдаж явсаар ШӨХТГ-ын даргаар очсон үед нь С.Цогтгэрэл ханцуйнд нь нуугдаж, хармаанд нь багтаж, халаасанд нь нуугдсан нэгэн. Б.Бат-Эрдэнэ хаана явна С.Цогтгэрэл түүнийг сүүдэр мэт дагаж, бурхан мэт шүтсээр адаг сүүлд нь БОАЖЯ-ны Төрийн нарийг бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон юм.

Хууль бус Төрийн нарийн С.Цогтгэрэлийн нийт орлого нь 94 сая 557 мянган төгрөг. Нийтийн нэг орон сууцных нь үнэ 105 сая. Эзэмших эрхийн 600м2 нэг, 700м2 хоёр газартай бөгөөд 150 саяар үнэлжээ. Таван саяын үнэт эдлэл, долоон саяын хадгаламжтай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 3216 ширхэг хувьцаатай, “Аз финанс хоршоо” ХХК-ийн 4,75 хувийг эзэмшдэг гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.