Малчид нь МАЛАА барж, хотоо харлуулж байхад АРХАНГАЙН ДАРГА НАР 80 саяар МАШИН АВЧ УНАХ гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-02-27

Монгол орны өнцөг булан бүрд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч ЗУДЫН ЭРСДЭЛ нүүрлээд байна. “Зуднаар нохой зоолно” гэж ярьдаг. Зуданд хорогдсон малын махыг идсэн нохой таргална гэсэн санааг хэлжээ. Яг үүнтэй адилаар Архангай аймгийн удирдлагууд ЗУДЫН байдлыг далимдуулан туулах чадвартай машин авч унах тендер зарлажээ. Тодруулбал, Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 79 сая 800 мянган төгрөгөөр автомашин нийлүүлэх тендерийг тус аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга А.Ганхуяг зарласан байна.

Эрх баригч намын гишүүд 21 аймгийг зургаан бүсэд хувааж “бүсчилж хөгжүүлнэ” гээд баярлан гүйж яваа. Тэд малчдад туслах нэрийдлээр том том ланд машиныхаа эд шид, хүчин чадлыг үзэн хунгар цасанд уралдаж, замд таарсан сумынхаа шатанхууныг хоослож, дарга нараар хоол бэлдүүлж идээд тухтай явж байгаа. Яг үнэндээ зуднаар МАН-ын хэдэн дарга сайд нар л ЖААЛЖ байна. Архангай аймгийг одоогоор МАН-ын гар хөл болсон нэг нөхөр удирдаж буй. Д.Цэрэннадмид дарга ийнхүү сайд дарга нараас зиндаа дутахгүйн тулд туулах чадвартай машин захиалсан нь энэ аж.

Сумдынх нь малчид хотоо харлуулж, зудан хамаг малаа барж байхад аймгийн дарга нар нь ТУЛУАХ ЧАДВАРТАЙ ТОМ ЖИЙП авч унахаар тендер зарлаад сууж байдаг мөн ч арилсан дотортой нөхдүүд аж. Машин авах мөнгөөрөө зуданд цөхөрч буй хөөрхий малчиддаа хэдэн боодол ӨВС ТЭЖЭЭЛ аваад өгчихвөл илүү нэр хүндтэй байхсан МАН-ын дарга нараа!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.216.104.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэн (202.9.46.243) 2024-02-27 08:47:40
за ёстой тэнэгтээрэй.Сонгуульдаа л хэрэглэх гэж байгаа биз.Наад мөнгөө зудандах зориул хавар урт шүү