Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар “Авлигатай дайн зарласан” нь олны сайшаалд нийцээд буй. Гэвч хамар доор байгаа хулгайчаа, танхим дахь тонуулчнаа даанч нэг анзаарахгүй байна. Нөгөөх нь эмчийн цагаан нөмрөгөөр хамаг хулгайгаа халхавчилчихаад хээв нэг алхаж буй. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Ковидын үеийн эрүүл мэндийн сайд, одоогийн дэд сайд Сэрээжавын Энхболд гэгч нөхөр.
Засгийн газраас Ковидыг давахын тулд 3 их наяд орчим төгрөгийн төсөв зарцуулсан гэдэг ч өнөөг хүртэл яг хэдэн төгрөг нь эмч нарт, хэд нь ковид туссан иргэдийн эмчилгээнд хэдий хувь нь САЙД ДАРГА НАРЫН ХАЛААСАНД ОРСОН болох нь тодорхойгүй. УИХ дахь АН-ын бүлгээс Ковидын төсвөөр хянан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулсан ч эрх баригчид баримтыг нь бүрдүүлж өгөөгүй учраас НАМ ГАЦСАН.
Ковидын төсвөөс хамгийн их АШИГ ХИЙСЭН ХҮН гэж эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг нэрлэж болох. Тэрбээр ганцхан тушаал гаргаад л 2.1 тэрбумыг “өөрийн гэнжин холбоогоороо дамжуулан авчихсан” байж магадгүй юм. Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 11 сарын 11-нд “Ковидын эсрэг вакцины үр нөлөөг судлах” агуулга бүхий А/686 тоот тушаалыг гаргаж холбогдох зардлыг Халдварварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайханд шилжүүлсэн.
Түүнээс хойш өнөөг хүртэл судалгааны хариу ч үгүй, Ц.Билэгтсайхан эмч ч үгүй болов. ХӨСҮТ-ийн захирал асан Ц.Билэгтсайхан, Эрүүл мэндийн одоогийн дэд сайд С.Энхболд нар “ойрын найзууд”. С.Энхболдыг сайд болонгуут II эмнэлгийн захиралаар Ц.Билэгтсайханыг томилсон. С.Энхболд нь сайд болонгуутаа дэд захирлаараа ажиллаж байсан түүнийг ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч буюу “КОВИДЫН ТӨСВИЙГ ХУВААЖ ИДЭХ” хамтрагчаа болгосон. Одоогийн байдлаар цагаан дээр хараар бичсэн тушаалаас, мөнгө шилжүүлсэн баримт зэргээс харвал ХОЁР НАЙЗ нийлээд ХОЁР ТЭРБУМЫГ ХАЛААСАЛЧИХСАН байна.
Цагаан нөмрөгт баатруудын ил цагаандаа гарсан ЦАВЧАА Засгийн газрын хараанд өртөхгүй байгаа нь харамсалтай. Ц.Билэгтсайхан ч ХУЛГАЙ НЬ БАРИГДАЖ БАЛРАХ нь гээд ажлаасаа халагдчихсан. Засгийн газрын таван Ш ажиллагаа энэ мэт улайм цайм гэмт хэргийг яагаад шалгахгүй, хулгайчдын толгойг илээд байгаа нь хачирхалтай!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин