Ажлын байрандаа АРХИДАЖ ЗАВХАЙРСАН “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийхан 40 саяар ЭЛС ҮЛЭЭГЧ авна гэжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-09

Төрийн албан хаагчид АЖЛЫН БАЙРАНДАА архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай үйл явдал болж байлаа. Түүнээс хойш ахиж архидан согтуурвал шууд ажлаас нь чөлөөлдөг байх шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Яг энэ жишгийн дагуу “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн дарга нар ажлын байрандаа архидаж, улмаар нягтлан эмэгтэйгээ хүчирхийлсэн, бэлгийн дур хүслээ хангасан ёс зүйгүй үйлдэл гаргасан нь бий. Дээрх зүй бус үйлдлийг хуулийнхан шалгаад тус бүрийг нь 25 мянган төгрөгөөр торгож, компани нь ажлаас нь халж, шийтгэсэн гэж мэдэгдээд буй билээ.  Тэгвэл тус компаниас төмөр замыг бүрхсэн элсийг автоматаар үлээж сийрүүлэх ЭЛС ҮЛЭЭГЧИЙГ 40 САЯАР худалдаж авна хэмээн тендер зарлажээ. Н.Будбаяр захирлаа ажлын байрандаа “САДАР САМУУН ҮЙЛДЭЛ” гаргасан нөхдүүдээр төмөр замын элсийг шүүрдүүлбэл яасан юм бэ...!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
2
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.149.25.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.57.95.36) 2024-03-09 17:18:28
Арай л дэндүү үрэлгэн бна