Нийслэлийн Боловсролын газрын хамаг хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан Б.Амартүвшин даргыг шалгах шаардлага үүсэх нь. Учир мань эр эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан төсвийн хөрөнгийг онц шаардлагагүй зүйлд үрсэн байж болзошгүй баримтуудыг танд хүргэж байна.
Тэрбээр 2023 онд 12 сарын сүүлчээр буюу иргэдийн шинэ жилийн баяр тэмдэглэх процесс эхэлсэн үеийг далимдуулан байгууллагынхаа ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авах нэрийдлээр 2,9 сая төгрөгийг А/126 тоот тушаалаар зарцуулсан. Мөн сарын 12-нд А/112 тоот тушаалаар “Робот технолгийг сургалтад нэвтрүүлэх” гэсэн ажилд 36 сая төгрөгийг гаргасан.
“Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” арга хэмжээг зохион байгуулахад 59 сая төгрөг.
Байгууллагынхаа цахим хаягийг шинэчилхэд 3 сая 850 мянган төгрөг.
2013 оны 11 сарын 02-нд 406 сая 97 мянган төгрөгөөр “Их нүүдэл, индескийн урамшуулал олгох” уралдаан зохион байгуулсан.
“Хүүхдийн хоол” хэлэлцүүлэг зохион байгуулахад 11 сая 613 мянган төгрөгийг зарцуулсан хотын сургуулийн хүүхдүүд хар цай, хатсан талх идсэн хэвээрээ л байна.
Багш нарын баярын тэмдэг хэвлүүлэхэд 7,5 сая төгрөг. “Нийслэлийн боловсрол амжилтын эзэд” ёслолын ажиллагааг 68 сая 800 мянган төгрөг зэргээр Татвар төлөгчдийн мөнгийг ач холбогдолгүй зүйлд их хэмжээгээр үржээ. Ийм зүйлд зарцуулах чиглэл байдаг эсэх нь эргэлзээтэй.
Эдгээр нь нийслэлийн хэмжээний хүүхдүүдийн сурах үйлсэд төдийлөн хамааралгүй, дарга захирлуудад чиглэсэн, бусдад таалагдах гэсэн, мөнгө хийдүүлэх гэсэн явуургүй, үр дүнгүй ажлууд болжээ.
Энэ мэтээр төсвийн мөнгийг хий дэмий зүйлд зарцулуж, гарынхаа салаагаар урсгаж байгааг Шударга ёсны төлөө тэмцэгч Засгийн газар анхааралдаа авч, араандаа зуухгүй бол дунд шатны хурган дарга нар ДУРААРАА ДУРГИЖ, ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ байна!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин