Мэдлэггүйгээ гайхуулсан Соёлын сайдын МӨНГӨ ҮРЭХ ТУШААЛ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-14

“Соёлын сэргэлт” нэрийдлээр хэдэн тэрбумыг үрсэн Ч.Номин сайдын МЭДЛЭГГҮЙ НЬ МЭДЭГДЭЖ, хар нь тодорч, тар нь танигдав. Сонгодог урлагийн мэдлэггүй хүнээр СОЁЛЫН САЛБАРЫГ УДИРДУУЛЖ байгаа Монгол төрийн эмгэнэл юм.  Оросын алдарт хөгжмийн зохиолч Пётр Чайковскийгийн хоёр үзэгдэлт балет болох хүүхдэд зориулсан“Щелкунчик” буюу Цөмөөхэй жүжгийг Улсын драмын Эрдмийн тайзнаа тогложээ. Үүнийг Ч.Номин сайд цахим сүлжээндээ нийтлэхдээ зохиолчынх нь нэрийг мартаж жүжгийнх нь нэрээр онцолсон нь ийн шуугиан дэгдээв. Эндээс харахад “СОЁЛ СЭРГЭЭГҮЙ” гэдэг нь илт байна.

Сонгодог урлагийн мэдлэггүй Соёлын сайдын бас нэг анхаарал татахуйц, МӨНГӨ ҮРСЭН тушаал нь “Кино урлагийг дэмжих сан”-ийн мөнгийг ҮРЭН ТАРАН ХИЙХ бодлого. Тэрбээр 2023 оны 12 сарын 26-нд буюу иргэдийг шинэ жилийн баяраа тэмдэглээд анхаарал нь сарнисан үед аятайхан зохицуулсан ТЭРБУМ ТӨГРӨГ ҮРЭХ тушаал байна. Тодруулбал Соёлын сайдын мэдэлд байдаг “Кино урлагийг дэмжих сан”-ийн мөнгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр “Эй Ти Ти бродерс дэма” ХХК-д 176 сая, “Сум” УСК-ны багт 350 сая, “Бодит тусгал” УСК-нд 300 сая, “Хувьсал продакшн” ХХК-ийн “ЭХ” УСК төсөлд 50 сая, “Алтан Өргөө” олон улсын кино наадам зохион байгуулахад 100 сая, сургалт зохион байгуулахад 37 сая, нийт нэг тэрбум 12 сая 645 мянга 700 төгрөгийг зарцуулах А/65 тоот тушаалыг гаргажээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.117.71.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Драами (120.18.77.205) 2024-03-15 08:09:12
Төсөвийн хулгайч, даравгар хар Чинбатын хүүхэд төрөөс холдогтун.