Барилгын коллежийн захирал Г.Нямдулам 16 саяар УХААЛАГ ЗУРАГТ авч, 20 саяыг СУРГАЛТАД зарлагаджээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-17

Монголын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэн нийлүүлдэг цөөн хэдэн мэргэжлийн сургуулиудын нэг нь яах аргагүй О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллеж. Энэ сургуулийн захирлаар Гомбосүрэнгийн Нямдулам гэх эмэгтэй 2016 оноос хойш найман жил ажиллаж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзоригийн “ойрын хүн” учраас барагтаа бол суудлаасаа ховхордоггүй, дээрээ татаастай, дэргэдээ сайдтай нэгэн.

Хүнсний захын эзэн, тээвэр зуучлалын компанийн босс тэрбээр Барилгын коллежийг ёстой баруун солгойгүй удирдаж, пижигнүүлдэг бололтой. Төсвийн мөнгө уйлах биш гэх хандлагаар л хандсан нь түүний худалдаж авсан зүйл, байгуулсан гэрээнээс нь харагдана. Тодруулбал, 2023 оны 11 сарын 17-нд “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай гэрээ байгуулж 20 сая төгрөгөөр зөвлөх үйлчилгээ авсан бол 2023 оны 12 сарын 11-нд “Пи Си Молл” ХХК-тай гэрээ байгуулж 65 инчийн ухаалаг зурагт худалдан авсан байна.

Мөн өдөр “Ил коммерчио” ХХК-иас 75 инчийн интерактив ухаалаг самбарыг 7,7 саяар авчээ. Ямартай ч ухаалаг самбар, том зурагтгүй бол Г.Нямдулам захирлын ажил явахгүй байдаг бололтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.