Түүхээ худалдсан түүхч С.ЧУЛУУН ХУУЧИН ЧИНГЭЛЭГ, УГСАРДАГ САМБАР зэрэгт ТҮМНИЙ МӨНГИЙГ ҮРЖ байна!!
Сэдэв, асуудал
/
2024-03-19

Шинжлэх ухааны академид байхдаа Монголын түүхийн үнэт олдворыг Хятад эрдэмтдэд зарсан хэмээн нотлох баримттайгаар нэр бүхий хэвлэлээр цацагдаж байсан. Олны үг ортой гэгчээр дээрх шуугиан үнэний хувьтай болж С.Чулууныг Олон улсын Монголч эрдэмтдийн нарийн бичгийн даргын албанаас нь гишүүд нь огцруулсан удаатай. Ямартай ч түүнд түүхч гэдэг алдар хүнддэх бололтой. Нэг хэсэг Соёлын яамыг удирдаж байгаад одоо Чингис хааны музейн “ХААН” болчихсон тэрбээр нийтийн мөнгөөр наргиж байна. Тодруулбал, Татвар төлөгчдийн 15 сая төгрөгөөр 40 тоннын хоёр ширхэг хуучин чингэлэг худалдан авсан байна.

Түүчнлэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны А/01 тоот тушаалаар 2 тэрбум 131 сая 872 мянга 37 төгрөгийн зарлага гаргажээ. Уг тушаалын хавсралтыг үзвэл 250 саяар УГСАРДАГ ЛЕД ДЭЛГЭЦ авах, Музейн барилга байгууламжийн даатгалын үйлчилгээнд 60 сая, ариутгал цэвэрлэгээний ажилд 65 сая төгрөг, ном сэтгүүлд 100 саяыг тус тус зарцуулна гэсэн байна.

2023 оны 12 сарын 19-нд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захиралтай 10 саяын гэрээ байгуулж долоо хоног бүрийн мягмар гарагт оройн 18-20 цаг хүртэл спорт ашиглах гэрээ байгуулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.191.200.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямбаа (202.179.2.130) 2024-03-21 15:59:43
Музейн талаар ямарч ойлголтгүй малнууд юмаа та нар. Улс төрч ч болдоо хөөрхий
(202.179.2.130) 2024-03-19 10:18:15
tom meseum tom l yum hiinee dee