Иргэдэд очих ёстой ЖДҮ сангийн зээлээс хумсалсан “но” нь илэрч бажгидаж явсан Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын яамыг “ЖОРЛОНГИЙН ЯАМ” болгох дөхсөн. Өөрийн болон яамныхаа нь сошил хаяг, цахим хуудсыг очсон газар бүрийнхээ ЖОРЛОНГИЙН ЗУРАГААР чимж байсан цаг бий. Сайдын “жорлондох” арга барил, харьяа агентлагынх нь даргад “халдварлажээ”. Тухайлбал, улсын хэмжээний усны асуудлыг ярьдаг, иргэдийг усаа ариглан хамгаалах чиглэлийн төрийн бодлогыг хэрэгжүүлдэг эрх бүхий агентлагийн дарга дипломатич З.Батбаяр “сайдынхаа шахалтаар” ЖОРЛОН ярьж, хэвлэлийн хурал хийж, ЖОРЛОН ТООЛОХ АЖИЛЛАГААГ зохион байгуулжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас татвар төлөгчдийн мөнгийг зарлагадсан сүржин нэртэй “ЖОРЛОН” ҮНДЭСНИЙ ФОРУМ хийсэн ч ҮР ДҮНД хүрээгүй бололтой. Улаанбаатар хотын гэр хорооллын хөрс 88 хувийн бохирдолтой гэсэн судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ярьдаг. Хөрсний бохирдлын гол хүчин зүйл нь ГЭР ХОРООЛЛЫН НҮХЭН ЖОРЛОН, түүнд агуулагдаж буй нян бактер. Монгол Улсад шаардлага хангасан 333,560 ариун цэврийн байгууламж, шаардлага хангаагүй 422,344 жорлон байдаг байна. Өөрөөр хэлбэл, улсын нийт хүн амын 63 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэдэг. Бэлээхэн тооцоо судалгаа, хүрэх зорилт, шийдвэрлэх арга замыг шийдчихсэн байхад ДАХИН ЖОРЛОНГИЙН ТООЛЛОГО хийхэд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан байна.
Нийслэлийн гэр хороололд 144 мянга 992 стандартын бус НҮХЭН ЖОРЛОН БАЙДАГ гэсэн судалгааг “ЖОРЛОН ҮНДЭСНИЙ ФОРУМ”-ын үеэр танилцуулсан. Сонгинохайрхан дүүрэгт 49 мянга, Баянзүрх дүүрэгт 32147, Сүхбаатар дүүрэгт 19628, Чингэлтэй дүүрэгт 22739, Хан-Уул дүүрэгт 11393, Баянгол дүүрэг 5308, Налайх дүүрэгт 4775 ширхэг жорлон байгааг нарийвчилж гаргажээ.
Усны газрын дарга З.Батбаяр 2023 оны 11-р сарын 20-нд “Ирмүүн-Од” ХХК-тай хамтран Сүхбаатар дүүргийн 9-12-р хорооны нутаг дэвсгэр дэх “НҮХЭН ЖОРЛОНГИЙН ТООЛЛОГО” хийх гэрээ байгуулж 18 сая 900 мянган төгрөгийг ажил гүйцэтгэгч талын Хас банкны 5001084544 тоот дансанд гэрээ байгуулсаны дараа 100 хувь шилжүүлсэн байна.
Мөн өдөр “”БИПРОС МОНГОЛИА” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулантай “Хамтран ажиллах” гэрээ байгуулж “Хан-Уул дүүргийн 17-20-р хорооны нүхэн жорлонг тоолох” ажил гүйцэтгүүлэхээр захиалж, тус компанийн Хас банкны 5004934374 тоот дансанд гэрээний төлбөр 18 сая 500 мянган төгрөгийг гэрээ байгуулсны дараа өдөр 100 хувь шилжүүлсэн байна.
Өмнө нь гаргачихсан бэлэн тооцоо судалгааг яам нь ашиглаж байхад хэрэгжүүлэгч агентлаг нь дахин шинээр ЖОРЛОН ТООЛНО гэж татвар төлөгчдийн мөнгийг ЗАРЛАГАДАЖ гэрээ байгуулсан нь ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН байж болзошгүй үйлдэл юм!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин