Боловсролын яамны бодлого үйл ажиллагааг дунд шатанд хэрэгжүүлэх зорилгоор 2021 онд Боловсролын Ерөнхий газрыг байгуулсан. Энэ агентлаг сурах бичиг хэвлүүлэх, багш нарыг заах аргагүй зүйг сайжруулах, сурагчдын элсэлт, улирлын амралт зэргийг зохицуулдаг. Энэ удаад Ерөнхийлөгчийн ивээл доор “Монголын багш нарын 8 дугаар их хурал”-ыг зохион байгуулах гэж байна. 1200 багш төлөөлөгчөөр оролцох их хурлын өдрийн хоол, оройн хүлээн авалтад 259 сая 800 мянган төгрөгийг зарцуулахаар тендер зарлажээ!! Боловсролын салбарын түвшин тус бүрийн 1200 багш 2024 оны 04 дүгээр сарын 11-12 нд Төрийн ордонд их хурлаа хийж, салбарынхаа тулгамдсан асуудал, шийдлээ ярилцаж, салбарын өөрчлөлт шинэчлэлтийг хэлэлцэх аж.
Хуралд оролцож буй багш нарын өдрийн хоолыг 59 сая 800 мянгаар, оройн хүлээн авалтыг 200 саяар хийх аж. Орой нь гурван цагийн хүлээн авалтад 1000 хүнийг оролцуулах аж. Хүлээн авалтын сэтэд хөнгөн зууш, шөл, нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол, амттан, ус, ундаа, жүүс зэргээр дайлах хөтөлбөрийг гаргажээ.
Боловсролын салбарт ажиллаж буй 50 мянган багшийг төлөөлж 800 багш 2019 онд Ё.Баатарбилэг сайдын үед чуулж байсан бол таван жилийн дараа ийнхүү наймдугаар их хурлаа 1200 багш оролцуулан хийх гэж байна. Боловсролын ерөнхий газраас 260 саяар 1200 багшийн ХООЛЛОХ төлөвлөгөөг баталсан байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин