“Чингис хаан” музейн захирал 10 ямаатай АКАДЕМИЧ С.ЧУЛУУН
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-26

Түүхийн багш, хурээлэнгийн захирал, МУИС-д эрдэмтэн нарийн бичгийн даргаас ардын Засгийн газарт шинэ тутам байгуулагдсан Соёлын яамны тамгыг атгасан эрхэм бол Сампилдондовын Чулуун академич. Ковидын үед Засагтайгаа хамт огцорч хожим нь “Чингис хаан” музейн захирлаар заларч, өнөөг хүртэл сууж буй.  

10 ямаатай академич С.ЧУЛУУНЫ хөрөнгөтэй танилц

С.Чулуун захирал 65 сая 899 мянган төгрөгийн орлоготой, нийтийн нэг орон сууц, нэг авто зогсоол зэрэг нь 250 саяын үнэд хүрэх бол хурдан удмын 10 адуу, сайн үүлдрийн 35 хонь, 10 ямаатай. 55 сая төгрөгийн үнэт эдлэл, 52 сая төгрөгийн хадгаламжтай, судар өргөө компанийн нэг хувийг эзэмшдэгээ хөрөнгө орлогодоо мэдүүлжээ. Соёлын сайд байхдаа 52 саяын орлоготой байсан бол музейн захирал болоод 13 саяын нэмэлт орлого олсон байна.

Түүхээ худалдсан шигээ МУЗЕЙН ҮЗМЭРЭЭ ч бас худалдчихав даа С.ЧУЛУУН захирлаа!!

Шинжлэх ухааны академид ажиллаж байхдаа Монгол түүхийн үнэт олдворыг урд хөршийн эрдэмтдэд худалдсан хэмээн нэг хэсэг шуугиулж байсан тэрбээр олон улсын Монголч эрдэмтдийн нарийн бичгийн даргын албанаасаа ч халагдчихсан. Гадаад дотоодоос ирсэн зочид төлөөлөгчдийн НҮД ХУЖИРЛАЖ буй том музейг аятайхан удирдаж, даруухан байхгүй бол С.Чулуун захирлыг ЧУЛУУ ШИГ ХАТУУ шийтгэл  хүлээж буйг санууштай!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.22.42.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uzmer (202.9.46.183) 2024-03-28 20:15:40
Бүүр тавих юм олдохгүй байгаа юм бишиүү. Хлн 10 ямаатайг биш 10 ямаа шиг алттайг нь бичиж байгаа ч бүүр бичих юм олдохгүй байгаа юм өиш үү энэ сайт. Чулуун бол сайн эрдэмтэн гаднаас хамгийн их юм олж ирсэн гэдэг юм даа. Ядаж байгуулсан музейг нь орж үзээч. 10 ямаатай ядуу гэж доромжлоод байгаа юм уу сонин жишээ байна шүү. Ядууг шоолдог баяныг магтдаг.
Малчны хүү (222.229.227.77) 2024-03-26 19:09:14
Чулуун юу ч худалдаагүй, Манжийн үеийн архивын зарим материалыг байгаа хэлбэрээр нь урд айлд эмхэтгэл, ном болгон 20 ботиор хэвлүүлж, олшруулж, судалгааны эргэлтэд оруулсан. Аль ч газрын архивын материалыг ингэж хэвлүүлж, хадгалж, судалдаг. Манж чингийн үед Бээжин нийслэлтэй байсан, тэндхийн архиваас ч маш их материалыг ингэж хэвлүүлж, авчирч судлах шаардлагатай. Чулуун сайн менежер, сайхан музей дэглэсэн, хүн доромжлохдоо жаахан соёлтой байж болохгүй байна уу. Тэнэг сайт