Мянган мал нэг өвлийн зудынх гэж хууччуул ярьдаг. 203-2024 оны өвөл, хавар нэлэннхүйдээ чангарч улсын хэмжээнд зургаан сая гаруй толгой мал хорогдож, 400 орчим айлын хот харлав. Цаг хүндэрсэн үед УИХ-ын гишүүд, сайд дарга нар орон нутаг, сум, баг бүрд хүрч, малчдад хагас шуудай хивэг, жаахан өвч тарааж, санаа зовнисон дүр эсгэв. Ингэж явахдаа гэнэт хөдөө малчдад хамгийн их тулгамдсан асуудал нь ГУРИЛЫН ҮНЭ ӨНДӨР байгааг мэдээд, төрийн түшээд мэл гайхан, цэл хөхрөв. Малчид үнэтэй гурил идэж байгаа нь гишүүдийн хувьд номер нэг шийдэх асуудал болоод хувирчхав. Ийнхүү хөдөөгөөр явж, хивэг тараасан сайдууд гэнэт хуралдаад мэргэн санаа олсон дотоодын үйлдвэрүүдээ адалж, ОРОСООС ХЯМД ГУРИЛ авах бодлого байв. Манай улс сүүлийн жилүүдэд ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРАА АРАЙ ГЭЖ хөл дээр нь босгож, тариаланчид дотоодын улаан буудайгаа бүрэн хангаж, гурилын үйлдвэрүүд тариаланчдаас хямд буудай авч гурилаа үйлдвэрлэх боломж дөнгөж бүрдэж байтал Засгийн газрын хорхойтой араанд зуугдчихав.
Засгийн газраас малчдад, иргэдэд нийцсэн “хямд гурил” тараах, сонгуулийн үеэр оноо авах чухал ажил амжуулах гэсэн ч нэгдүгээрт ГУРИЛЫНХАН, хоёрдугаарт ТАРИАЛАНЧИД, гуравдугаарт УИХ-ын гишүүд гэсэн гурван том саадтай тулгарав. Мэдээж гурилынхан ХҮЧТЭЙ, ЛОББИ САЙТАЙ байгаа нь ойлгомжтой. Засгийн газраас байдаг хүчээрээ довтолж байхад зүгээр “шүдээ чигчлээд” сууж байна. Засгийн газрын харьяа агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ҮНЭ НЭМЖ, худалдан авагч нарыг хохироосон гэж “Алтан тариа”, “Мил хаус” зэрэг гурилын компаниудыг торгосон ч тэд торгуулиа төлөхийн тулд гурилын үнийг дахин нэмсэн. Энэ талаар “Алтан тариа” ХХК-ийн эзэн П.Цэнгүүн ярихдаа “Манай гурилыг ав гэж хэнийг ч хүчлээгүй. Иргэн Номингийн лангуунаас ямар гурил авахаа өөрөө шийдэж, сонгоно. Бид бол бизнесийн байгууллага. Ашиг олох ёстой. Засгаас торгоод байвал бид торгуулийн мөнгөө хэрэглэгчдээс л авна. Гурилын үнийг нэмнэ” хэмээн мэдэгдсэн.
Төрөөс “Гурилын үнэ 2018 онд 1040 төгрөг байсан бол 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2018 онд 600 төгрөг байсан бол 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм. 2021-2023 онд Засгийн газраас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй, хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн ч энэ үүргээ биелүүлээгүй гэдгийг ШӨХТГ-аас дүгнээд байна. Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурилын дундаж үнэ 30-40% буурна. Ингэснээр иргэдэд 165-220 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно” гэж үзэж хуулийн төсөл санаачлаад байгаа юм.
Тариаланчдын төлөөлөл гэх нэрийн доор үе үеийн ХХААХҮ-ийн сайд нарыг “баздаг”, тод манлай уяач Л.ЦАНДЭЛЭГ ярихдаа “Гурилынхан үнэхээр даварч байна. Бид хэцүүдэж, зовж байгаа. Тэд долоо дахин их ашиг олж байна. Ийм өндөр ашиг ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭГЧИД л олдог” гэх зэргээр өөрийн дургүй П.Цэнгүүн рүү хөсрий үг чулуудаж, Засгийн газрын суганд хавчуулагдав.
Харин Сэлэнгийн тариаланчид Л.Цандэлэг биднийг төлөөлөхгүй, Гурилын гаалийн татварыг тэглэх юм бол тариаланчид бид хэцүүднэ. Ийм бодлого байж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Ингээд ГУРИЛ гэх сэдэв ГУРАВ ХУВААГДАВ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2024 оны 07 сарын 01 хүртэл импортоор авах 450 мянган тонн ГУРИЛ, төдий хэмжээний улаан буудайг ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЕ гэдэг санал оруулсан ч Хэрэг эрхлэх газраас ямар ч хэмжээ, хязгааргүйгээр бүхэл нь тэглэе гэсэн хоёр өөр санал УИХ-д оруулж, үүний улмаас ТАРИАЛАНЧДЫН БҮЛЭГ засгийнхаа бодлогыг дэмжихгүй уяад байгаа юм.
Үүний цаана гурилынхан л ЦӨМ АШИГ ХИЙЖ БАЙНА. Монгол улсын зах зээлд “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Ургац”, “Өег”, “Атар”, “Хурх”, “Гацуурт”, “Дорнод гурил” зэрэг монопол долоон үйлдвэр байна. Эдгээр бүгд ардаа УЛСТӨРЧ эзэнтэй. “АЛТАН ТАРИА” ХХК-ийн эзэн нь П.Цэнгүүн. улстөрийн хамаарал нь Засгийн газрын сайд нар. “Ургац” гурилын компанийн эзэн нь “Од групп”-ын Ц.Отгонбаатар. Ховд аймгийн гаралтай бизнесмен. МАН-с УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. “Улаанбаатар гурил” ХХК-ийн эзэн нь Хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан. Ховдын бизнесмен. Улстөрд нөлөө бүхий эрхмүүдтэй ойр ажилладаг. Хувьдаа арилжааны банктай. “Өег гурил”-ын эзэн нь А.Батсуурь. Төв аймгийн гаралтай. Дархан-Уул аймагт гурилын үйлдвэрлэл явуулдаг. Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй нэгэн. “Атар” гурилын эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дүү Х.Баттуулын хувь эзэмшлийнх. “Гацуурт гурил” ХХК-ийн эзэн нь Хөдөлмөрийн баатар Л.Чинбат. Улстөрийн оролцоо нь Соёлын сайд Ч.Номин. “Дорнод гурил” ХХК-ийн эзэн С.Энхбаяр. Улстөрийн оролцоо нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 11 сарын 30-ний 437-р тогтоолоор “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай”-д дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд зургаан хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 100 тэрбумын зээл олгосон байдаг. Гэсэн ч Монгол улсын иргэд ҮНЭТЭЙ ГУРИЛ идсээр байгаа нь МАРГААНГҮЙ ҮНЭН юм!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин