Нийгмийг ОЛОНХ БҮТЭЭЖ, цөөнх удирддаг. Улс орныг удирдаж, төрийн бодлого жолоодож яваа хүмүүс тэр цөөн нь. Тэдний дотор САЙН Ч БИЙ, СААР Ч бас буй. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэж Монголчууд ярьдаг. Засгийн газар дахь нэг сайд АЛДАА ГАРГАВАЛ тэр засаг танхимаараа муу болж, нийтэд муу гэсэн үнэлэмж тогтоодог. Харин Л.ОЮУН-ЭРДЭНИЙН тэргүүлсэн ШИНЭ ҮЕИЙН гэх тодотголтой, хөгшиг залуу, энд тэндэхийн нам, эрх ашгийн зөрчил нэгтгэсэн “ҮХРИЙН БӨӨР ШИГ” Засгийн газарт “ТҮЙМЭР ДЭГДЭЭЖ, ҮЙМЭЭН ҮҮСГЭХЭЭР” ноцтой алдаа гаргасан сайд цөөхөн байв. Энэ нь түүнийг намын даргын хувьд ч, Засгийн тэргүүний хувьд “намаа атгаж чадсан сайн дарга” гэсэн нэршлийг аятайхан нааш болох юм. Угаас иргэдийн хүссэн шиг “БИРДИЙН УХААНТАЙ” Ерөнхий сайд хаана ч байхгүй. Тийм учраас бүх хүнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлого 100 хувь таалагдахгүй нь тодорхой тул ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨХ НЬ зүй ёсны асуудал. Гүйцэтгэх Засаглалын гол бодлого энгийнээр тайлбарлахад 100 өөр санаа бодолтой, хүсэл мөрөөдөлтэй, шуналтай хүний 80 хувийнх нь “хүслийг гүйцээж”, үлдсэн 20 хувийнх нь 10 хувьд муулуулж, 10 хувьд нь огт үнэлүүлэхгүй байх явдал.
КОВИДЫГ ЯЛАВ!!
Л.Оюун-Эрдэнэ 40 насны ирэн дээрээ Төрийн дээд албыг хашсан “азтай” улстөрч ч, хамгийн хэцүү цаг үед Засаг удирдсан “азгүй" Ерөнхий сайд. Гэвч нэгэнт сонгосон улстөрийн замаасаа эргэж буцахгүй учир, цөөн хэдэн хүний ШҮҮМЖЛЭЛИЙН БАЙ болоод ч хамаагүй Ковидын цаг үед “АРД ТҮМНЭЭ АМАР МЭНД АВЧ ҮЛДЭХ” бодлогыг хангалттай сайн биелүүлэв. Урд хөршөөс халдварлаж, дэлхийг хэрсэн Ковид цар тахлын эсрэг ҮНЭХЭЭР УХААН ЗАРЖ, ЗӨВ АЖИЛЛАСАН. Хүний хувь заяа гэж сонин. Явж явж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар КОВИДЫН ҮЕД байгуулагдсан нь тэдэнд ТОМ ШАЛГАЛТ байсан. Өндөр хөгжилтэй, дэлхийн тэргүүлэгч гүрнүүд ч иргэдээ олноор нь КОВИДОД АЛДСАН. Энэ харамсалтай үйл явдал манай улсыг ч бас тойроогүй. Гэхдээ дэлхийтэй харьцуулахад бага хүнээ алдсан. Хариу арга хэмжээ болох ХӨЛ ХОРИО, ОНЦГОЙ ДЭГЛЭМ, ХҮНС, ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ ХӨНГӨЛӨЛТ, ВАКЦИНЖУУЛАЛТ, УРАМШУУЛАЛ, ЭЕРЭГ УРИАЛГА, татвар, санхүүгийн дэмжлэг гээд хатуугаас зөөлөн рүү шилжсэн бүхий л арга хэмжээг авч аюулт өвчнийг амжилттай давсан. Энэ бол ШИНЭ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ ГАВЬЯА МӨН. Короновирус гэх цар тахлын хүйтэн голыг туучив. Өдөрт өч төчнөөнөөрөө өнхөрч унан, дэлхийн хүн төрөлхтөн ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮЧЭЭР ялан дийлсэн энэ дайнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Монголчуудтайгаа хамт ЯЛАВ.
НАМ-ын даргын ХҮРЭМ ӨМСӨЖ, улстөрийн БЯР СУУВ.
Ковид гэх аюулт өвчнийг улс даяараа зөв бодлогоор даван туулах төлөвлөгөөг гаргаж бүх нийтээр хэрэгжүүлж ИРГЭДЭЭ ВАКЦИНЖУУЛЖ, бизнесийн үүд хаалга ч нээгдэв. Энэ үед 100 жилийн түүхтэй МАН-ын их хурал болж Ерөнхий сайдын хувьд УЛСТӨРИЙН ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЖ, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН ЗУРГААН БОДЛОГО” хэрэгжүүлэхээ зарлаж МАН-ын дарга болов. Ингэснээр Үндсэн хуулиар олгогдсон ХЯЗГААРГҮЙ ЭРХ эдлэн, улстөрийн БЯР СУУВ. Нэгэн дайснаа дарж, дархан цолоо мандуулсан тул “КОВИДЫН ДАРААХ СЭРГЭЛТ” хийхээр болж хамгийн өндөр дүнтэй төсвөө батлуулав. Энэ хүрээнд гацаанд орж, хөгжлийн зам нь АВЛИГА гэх шарилжинд дарагдчихсан ЭРЧИМ ХҮЧ, БООМТ, АЖ ҮЙЛДВЭР, НОГООН ЖӨГЖИЛ, ХОТ ХӨДӨӨ, ТӨРИЙН БОДЛОГУУДАД эрс шинэчлэл хийхээ мэдэгдэв.
СЭРГЭЛТИЙН ЦАГ ажиллаж эхлэв!!
Энэ хүрээнд хаалга нь хаалттай ХАНГИЙН БООМТ, үүд нь эвдэрсэн Замын-Үүд, арай гэж амь дүйсэн Алтанбулаг зэрэг боомтуудын үйл ажиллагааг сэргээж, бараа тээвэрлэлт, хил гааль нэвтрэлтийг нэмэгдүүлэв. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас орон нутгууд руу зорих, шилжих иргэдийг нийгмийн болон, татварын бодлогоор сайн угждаж, хөдөөг зорьсон их нүүдлийг эхлүүлэв. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг зоригтой эхлүүлж, барилга угсрах, газар шорооны ажил, нээлтийг хийв. Хотод байгаа томоохон цахилгаан, дулааны станцуудаа өргөтгөв. Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн албаны нэр хүндийг унагаж буй АВЛИГА гэх хорт хавдартай ШИРҮҮХЭН ТЭМЦЭЛ хийв. “Таван-Ш” ажиллагаа, Авлига албан тушаалын гэмт хэргийн ЯЛЫН БОДЛОГЫГ чангатгав. Нүүрсний хулгайчдыг ил болгов, Хөгжлийн банкны дээрэмчдийг шүүв. Эмийн мафийг задлав. Төрийн өмчийг буцааж төрд нь авч, иргэд хувь, хишиг хүртэх боломжийг бий болгов.
ЭРГЭЛТИЙН ЦЭГИЙГ хатгав!
30 жилийн өмнөх АЛДААГ эргэн дүгнэж, дараагийн 30 жилийн ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ “Алсын хараа -2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг тэрбээр УИХ-ын сул гишүүн, Засийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа батлуулсан бол өөрийн зохиосон энэ тоглоомын дүрмээ гартаа барьж Үндсэн хуулийг өөрчилж чадав. Хамгийн сүүлд “Үндэсний баялагийн сангийн тухай” хуулийг УИХ-аар батлуулав. Энэ бол МАН-ын 2016-2024 он хүртэл Засаглаж буй мөрийн хөтөлбөрийн ТОМООХОН АМЛАЛТЫН гол биелэлт болов. Энэ хууль батлагдсанаар ХҮН БҮР БАЙГАЛИЙН БАЯЛАГААС хувь хүртэж, хадгалж, арвижуулж, эрүүл мэнд, боловсрол, үр хүүхэддтэй санхүүгийн хөрөнгө оруулалт хийх боломж байв.
Мөн түүнчлэн 1996-с өнөөг хүртэл 25 жил гацсан БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ гэгчийг бодит болгохоор УИХ-ын гишүүд жалга дов, хот айл, хэдэн сум ярьдаг бус бүс нутгаараа, булт олноороо хөгждөг ШИНЭ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ алхмыг ЭХЛҮҮЛЭВ. 76 хүн 3,5 сая иргэний бүрэн төлөөлж чадахгүй байгаа тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 126 гишүүнтэй болж түүндээ МАЛЧИН, БАГШ, АЖИЛЧИН АНГИЙН төлөөллийг багтааж ЖИНХЭНЭ АРД ТҮМНИЙ ЖИЖИГРҮҮЛСЭН ХУВИЛБАРЫГ бүтээх зоригтой шийдвэр гаргаж 2024 оны 06 сарын 28 нд улстөрийн сонгуулийг зохион байгуулахаар болов. Энэ бүхэн дараагийн 30-100 жилд Монгол улс хөгжлийн шинэ замаар явах бодлогын ЭРГЭЛТИЙН ЦЭГ болов.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин