УИХ-ын 2024 оны сонгууль бүсчилсэн томсгосон тойргоор явагдахаар болж буй. Томсгосон тойрог нь хэн нэгэн улстөрч МАНАЙ СУМ, АЙМАГ гэж ялгарч, жижгэрч соёлын төв, багийн төвийн барилга бариулахгүй гурваас таван аймагт тулгамдаж буй нийтийг хамарсан асуудлыг шийдвэрлэхэд 10 уулаа нэгдэж бодлого гаргахад л чиглэж буй юм. УИХ, Засгийн гол бодлого ч аймгуудыг дан дангаар нь бус БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЬЕ гэж шийдсэнд учир нь оршиж байгаа юм. Тийм ч учраас Хангай, Говь, Баруун, Зүүн, Төв, Хойд, Баян-Өлгий дангаараа, Улаанбаатар хот таван тойрог байхаар тооцсон. Бид энэ удаад Хангайн бүсийн НЭГДҮГЭЭР ТОЙРОГ болох Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгаар гишүүд, сайд нарыг дагаж дэрвэж яваа МАН-ын горлигчдыг онцолж байна. Энэ тойргийг тоглоомын дүрмийн ТАМГА ХӨЗРИЙГ УИХ-ын дарга Г.Занданшатар атгаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд, Архангай аймгаас тунаж үлдсэн ганц гишүүн болох Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар баталгаатай нэр дэвшихээр болж, гурван аймгаа тойрч, гороолж яваа.
Тэднээс гадна гишүүн болох туйлын хүсэлд автаад, нойр хоолгүй зүтгэж яваа горлигчид нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Далхаасүрэн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн зөвлөх, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хуурай дүү гэгдэх МАН-ын залуу боловсон хүчин Б.Өлзийбат гэсэн залуучууд, дурны хонгионууд ЧИХЭЛДЭЖ байна.
Эдгээрээс Баянхонгороос сонгогдох магадлалтай нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нар юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар тоглоомын ард хоцрох магадлал өндөр. Баянхонгорт энэ удаад АРДЧИЛСАН НАМЫНХАН өнгөлөх магадлал өндөр. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөн доор УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн, Аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан нар уулзалт хийгээд яваад байгаа. 2020 оны сонгуульд МАН-с ганцхан УИХ-ын дарга Г.Занданшатар гурваар гарч ирсэнг тооцвол АН руу сонгогчдын санал урваж болох.
Өвөрхангай аймаг сүүлийн 30 гаруй МАН засаглаж байгаа. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, С.Чинзориг нар аймгаасаа дахин сонгогдох нь тодорхой. 2020 оны УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчиж, хүлээн авалт, мөнгө тараалт явуулсан ч чимээгүй дарагдаад өнгөрсөн. Энэ аймгаас өмнө нь УИХ-ын даргын зөвлөх, Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын туршлагатай, зангарагтай улстөрчид олон дахин сонгогдож байсан учраас 2024 оны сонгуульд ч УЛААН НАМ ДАВАМГАЙЛАХ МАГАДЛАЛ 80 хувьтай юм. Гэхдээ сөрөг хүчин болох АН-аас хуульч О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын нэр нөлөө ч их бий.
МАН-ынхан навс ялагдаж, АН-ынхан өнгөлөх боломжтой тойрог бол АРХАНГАЙ аймаг. Энэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ шалгагдаж, улмаар эрүүгийн хариуцлага хүлээж ч магадгүй болоод буй. Түүнчлэн орон нутгийг нь АН-ынхан удирдаж байгаа. Өмнө нь “Бридж”-ийн Д.Ганхуяг, “Фортун” Н.Батбаяр, С.Ламбаа, Сангийн сайд асан Б.Болор гээд АН-ынхан УИХ-д гарч байсан удаатай.
МАН-ынх МӨНГӨТЭЙ, ӨНГӨТЭЙ, ЛУЙВАР БУЛХАЙ ХИЙГЭЭД гараад үзчихсэн нөхдүүд нь дээгүүр гарах боломжтой ч НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙГ АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүмүүс ерөнхийд нь ӨНГӨЛӨХ БОЛОМЖТОЙ. Яагаад гэвэл ард түмний хамгийн хүчтэй дэмжлэг авдаг Х.Баттулга, С.Ганбаатар нар ХҮЧ ХАВСАРЧ буйгаараа онцлогтой. Энэ тойргоос 9 хүн гишүүн болох ёстойгийн ЗУРГАА нь Ардчилсан намаас сонгогдох боломжтой. Баянхонгорт горилж буй С.Ганбаатар, А.Адъяасүрэн, Д.Жаргалсайхан, Архангайгаас Э.Болорчулуун, Д.Мөнхтулга нар гарна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин