Элбэгээд ИТГЭХ ҮҮ... Эрүүгийн цагдаад ИТГЭХ ҮҮ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-04-25

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Үндэсний баялагийн сангийн тухай” хуулийг УИХ-р яаралтайгаар хэлэлцэн батлав. Уг чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖ, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.ЦАГААН нарын хувь нийлүүлэн эзэмшдэг “АЧИТ ИХТ” ХХК-ийн тодорхой хувийг төр авна. Өгөхгүй бол аятайхан байгаарай гэж анхааруулъя” гэх утгатай үг индрээс нэлээд ууртайхан чулуудсан. Хууль яаралтай батлагдсаны дараа Эрүүгийн цагдаагийнхан “Ачит Итх” ХХК-ийн төв оффист гүйцэтгэх ажиллагаа явуулж, бичиг баримтыг нь хураасан. Харин өнөөдөр хэргийн талаар прокурорын зөвшөөрсний дагуу гэх тодотголын дагуу нотлох баримтын заримыг ил болгосон нь Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хоорондын вайбер чаатыг ИЛ БОЛГОВ.  “Сонгуулиар ашиглах ёстой тул “ЦАГАЛБАРЫН ДАНСАНД БАЙГАА 13 САЯЫГ /сая доллар/-ыг яаралтай зохицуулахгүй бол болохгүй нь. Байдал эвгүйдлээ” гэсэн байв.

Эндээс олон нийт тэрчигээрээ буруу мэдээлэлд автаж, улмаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “Мөнгө угаасан” гэх хэрэгт буруутан мэтээр хүлээж авлаа. Засгийн тэргүүнээс гадна Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэнд иргэдийн дийлэх нь итгэв.

Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод буй Ц.Элбэгдорж өөрийг цахим хаягаараа дамжуулан “Оюун-Эрдэнэ фэйлдсээр бас хууль зөрчсөөр. Улс орны нэр хүнд хэцүүдлээ. Хуулийн байгууллагыг хөлдөө чирлээ. Москва төслийнхөн хоёр алхахгүй унах юм. 1. АТГ шалгаж алдаа гаргасан талаас тодорхойлолт, мэдүүлэг авч эцэслэсэн. 2. Хэн ч хийчих эвлүүлэг. Хүүхдүүд сая хийгээд явуулж” хэмээн ёжилжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.190.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.