Монгол Улсын Төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч гэдэг бол том агуулгаараа монгол төрийн мэдээний хамгийн том төлөөлөгч гэсэн үг. Энэ албыг Ийгл телевизийн мэдээний албаны дарга асан Ө.Золбаяр хангалттай сайн хажиш байгаа. Мэргэжлийн хүний хувьд тэрбээр ямар нэг хий хуй гаргахгүй байгаа нь бахархууштай. Алдаа гаргах л юм бол Монгол улс тэр аяараа дэлхийд “эвгүй байдалд орох” эрсдэлтэй.
Үе үеийн Ерөнхийлөгч нарын хэвлэлийн албаныхан яг л ийм шугамаар ажиллаж ирсэн нь гарцаагүй. Өлзийбаярын Золбаяр нь 2001-2006 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийг Цахилгаан системийн инженер мэргэжлээр төгссөн. 2005 онд “Мишээл” агентлагт хөтлөгч, сэтгүүлзүйн курс, 2013 онд “СNN” телевизийн төлөвлөлт арга зүйг судлах семинар, 2014 онд “СNN” телевизийн загвар судлах ахисан шатны сургалт, семинар, 2016 онд Норвегийн Хаант Улсад Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, семинар, 2017 онд Канад улсад “PDAC-2017” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулалтын чуулган, сургалт, семинарт тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.
2017 оноос 2021 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, 2021 оноос өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй нэгэн.
126 гишүүнтэй шинэ парламентад Ерөнхийлөгчийн багаас багтах гэж говийн бүсийн аймгуудад нэр дэвшихээр МАН-ын томчуудтай гар барилцаад явж буй. Түүний гол баримталж бодлого нь ГОВИЙГ МОДЖУУЛАХ, ГОВИЙГ УСЖУУЛАХ хөтөлбөр аж. Ийм ч учраас сүүлийн үед “Тэрбум мод” хөдөлгөөний нэрийг барьж хэвлэлийн хурал, мод тарилтын ажилд идэвхийлэн оролцоод буй нэгэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин