УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /05.21/ "Ногоон автобус"-ны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсголыг хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дуудсан гэдгээ мэдэгдсэн юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан юм. УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтаж байгаа юм.
Сонсголын эхэнд автобус худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан шалтгаан, үндэслэл сэдвийн хүрээнд сайд асан Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нарын 14 гэрчийг дуудсан байна. Тэднээс эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүн ирээгүй, оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй 4 хүн байна.
Өнөөдрийн сонсгол эхлэхэд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Хоёр хоногийн хугацаанд сонсголыг зохион байгуулна. Бид тавдугаар сарын 14-нд хуралдааны товыг тогтсон. Сонсголын үйл ажиллагааг эхлүүлье. Сонсголд оролцож буй бүрэлдэхүүнийг танилцуулъя. Эхний асуудал худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үндэслэл шалтгааныг хэлэлцэнэ. Төсөл арга хэмжээ, шийдвэр, түүний үндэслэл, сонгон шалгаруулалт гэх мэт асуудал багтана.
Шинжээчийн танилцуулга: Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолоор "Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан. "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. НИТХ-ын 2021 оны арван хоёрдугаар сарын 3-ны өдрийн 11/34 дүгээр тогтоолд 616.767.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 416.260.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 42 багц "Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн байна. Засгийн газар 2022 оны есдүгээр сарын 14-нд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, сайдын орон тоог баталсан. Ж.Сүхбаатарыг есдүгээр сарын 20-нд томилсон байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн хавсралтад 2023 оны зорилтот түвшин 457 автобусыг 318 тэрбум төгрөгөөр парк шинэчлэхээр төсөвт тусгасан. Ж.Сүхбаатар сайдад 408.523.1 сая төгрөгийг төсөвт тусгасан.
Нэгдүгээрт, барилга байгууламж нийтийн тээврийн автопарк Хан-Уул дүүрэгт байгуулахаар 90.523.1 төсвөөр барихаар төлөвлөж, тухайн ондоо 67.523.1 сая төгрөг олгохоор тусгажээ.
Хоёрт, тоног төхөөрөмж нийтийн тээврийн автобус 318 тэрбумаас санхүүжиж, 272.220.1 сая төгрөгөөр харин 2023 онд санхүүжүүлэх дүн нь 339.743.2 сая төгрөг байв. 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдрийн 2/1611 дугаар албан тоот нийслэлийн нийтийн тээвэрт санал хүргүүлэх тухай 2023 онд Евро 5 хөдөлгүүртэй их багтаамжийн 470 автобус болон цахилгаан дунд багтаамжийн автобус нийт 720 автобусаар парк шинэчлэх шаардлагатайг уламжилсан. Тухайн өдрийн А/04 тушаалаар хотын дарга Д.Сумъяабазарт Эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтыг эрхийг даалгасан байна” гэлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин