“Иргэдийн эрх зүйн боловсролд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөө” сэдэвт сургалт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 33 мин

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн клиник сургалт ахиц нийгэмлэгтэй хамтран “Иргэдийн эрх зүйн боловсролд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөө” сэдэвт сургалтыг их дээд сургуулийн багш, хуульч, мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулснаар албан болон албан бус эрх зүйн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжихэд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөөг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Түүнчлэн уг сургалтын хүрээнд хууль зүйн клиник сургалт, түүний хөтөлбөрийн зорилго, иргэдийн эрх зүйн боловсрол ба хууль зүйн клиник сургалт, Зүүн өмнөд Ази дахь иргэдийн эрх зүйн боловсрол, тогтолцоо,туршлага, хууль зүйн клиник сургалтын харилцан адилгүй загвар, арга зүй, академик сургалтаас ялгарах онцлог, хяналт, түүний зорилго, сорил, стратеги, мөн хууль зүйн клиник сургалтын үнэлгээний талаар гүнзгийрүүлэн танилцаж, өнөөгийн нөхцөл байдал, тохиолдлоор шинжлэн судалж буй юм.

“Иргэдийн эрх зүйн боловсролд хууль зүйн клиник сургалтын үзүүлэх нөлөө” сэдэвт сургалтын чиглүүлэгч багшаар “Babseacle” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Брюс А.Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нар ажиллаж, сургалтын хүрээнд оролцогчидтой үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцлоо. Тус яам нь иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд их, дээд сургуулиудын хууль зүйн клиник төвүүдтэй байнга хамтран ажиллаж, бодлогын болон арга зүйн дэмжлэг үзүүлж ирсэн. Эдгээр клиник төвүүд нь хууль зүйн практик мэдлэг олгохоос гадна оюутнуудаар дамжуулан олон нийтэд чиглэсэн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг хүргэх чухал гүүр болдог.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.