
ҮНСЭЭ зарж мөнгө олдог дарга нар "СҮНСЭЭ ХУДАЛДАХАД Ч БЭЛЭН байна “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн дарга нар зарж үрж, ашиг олж болох бүх зүйл рүү гараа дүрж байна. Өндөр сэнтийд заларч, ахиутай цалин авч, төрийн машин унадаг дарга нар дураараа дургиж дөрөвдүгээр станцаа зарж идэх нь холгүй байна. Хаана ямар л зарж болох, ашиглаж борлуулах зүйл байна тэр бүхэн рүү ховдог сэтгэл, өлөн хошуугаа оруулж байх жишээний.
Маш өндөр дүнтэй ТЕНДЕР ЗАРЛАНА. Тэндээсээ хэдийг нь өөрсдөө халааслаж, хэдийг нь улсад өгдөг нь тодорхойгүй. Үйлдвэрлэлийн ослын улмаас маш олон хүн харамсалтайгаар бэртэж, амь насаа алддаг ч захирал Ү.Төмөрхуяг "төмөр" сэтгэл гаргаж, таг дуугүй өнгөрүүлдэг нэгэн. Энэ мэтээр бусдын хүч хөдөлмөр, хөлс хүч, цус нулимсаар албан тушаал, гавьяа шагнал ахиж ГАВЬЯАТ цол хүртсэн гайтай нэгэн. Багануур болон Шивээ-Овоогоос авдаг түүхий нүүрснийхээ ҮНСИЙГ ХҮРТЭЛ "халааслаж" Баяжсан сүнсээ худалдмарууд юм. Төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, төрийн хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, ашигтай ажиллагаа, ажлын байр бий болгохыг дэмжиж байхад ДЦС-4 ТӨХК-ийн захирал, тендерийн үнэлгээний хорооныхон ТӨРИЙН ЭСРЭГ АЖИЛЛАЖ, хөл дээрээ зогсох гэж буй жижиг аж ахуй нэгжүүдээ хяхан боогдуулж, мөнгөтэй, том компаниудад зориулсан ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ гаргаж байгаа нь анхаарал татна.
Үнснээс өндөр ашиг хийж, СҮНСЭЭ ХУДАЛДАЖ буй эрхэм дарга нарт сануулахад үйлийн үр хаалга андуурдаггүй юм гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Нүүрснээс үлдсэн үнсээ өндөр үнээр зарж баяждаг уу, олсон ашгийг дарга нар нь хуваан авдаг уу... гэдэг асуулт зүй ёсоор анхаарал татна. Улаанбаатар хотыг хаяалан урсдаг Туул голоос хоёр км зайд IV станцын хэрэглэсэн нүүрснээс гардаг ҮНСЭН ОВООЛГО БАЙДАГ. Үүнийгээ тэд мөнгө болгон ашиг хийдэг. Олсон ашгаа дарга нар нь хуваагаад халаасалчихдаг байж болзошгүй нь.
Жишээ нь: Багануур, Шивээ овоогоос жилдээ дундажаар 4 сая тн нүүрс авдаг. Түүнээс 400 орчим мянган тонн хуурай үнс буюу хаягдал гардаг. Үүнээс жилд дундажаар 50-60 мянган тонныг зах зээлд борлуулдаг. Үнэ ханш : 2018 онд 1тонн- 15.000 2019 - онд 1 тонн -16.000 2022 онд - 1 тонн -18.700 2023 онд- 1тонн -20.000 2024 онд эхлээд 22.000, дунд 27.000 болгож нэмсэн. 2025 онд 1 тонн - 37.000 төгрөгөөр борлуулна гэж тендер зарлажээ. Хэт өндөр босготой, жижиг үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд халгаатай ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА сонинд нийтлүүлчихээд, сонгон шалгаруулалт болохоос өмнө урьдчилж дөрөв таван аж ахуй нэгжтэй ҮГСЭН ХУЙВАЛДСАН шинжтэй үйлдэл гаргаж, бусдын боломж, үйлдвэрлэл эрхлэх нөхцөлд саад хийж, хяхан боогдуулж байгаа нь ТӨРИЙН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН үйлдэл гэлтэй
Хаягдал үнсний үнэ хямд байхад нь олон аж ахуй нэгж өрсөлдөөнд орж, үнс худалдан авч, ажлын байр бий болгож, үнсээр хийсэн хөнгөн блокоо зах зээлд гаргадаг байв, гэвч жил ирэх тусам үнсний үнэ нэмэгдэж, төдий чинээгээр дарга нарын орлого өсч. Эсрэгээрээ жижиг аж ахуй нэгжүүдийн худалдан авалт буурсан байна. Хаягдал үнсний нэг тоннын үнэ 37000 болно гэдэг чинь ийм үнээр үнс худалдан авч блок хийх жижиг аж ахуй нэгжүүд цөөрнө гэсэн үг. Харин том компаниудын хувьд ёстой "тэнгэрийн умдаг" Атгасан шиг болох нь тодорхой. Энэ мэтээр үнсний үнээ нэмж, сүнсээ худалдаж. Тендер будлиулж, ашиг хийж байгаа үнэлгээний хорооны нөхдүүдийн БУЛХАЙ ЛУЙВРЫГ ИЛЧИЛЖ ТОГТООХГҮЙ бол Үндэслэлгүй хөрөнгөжих үйлдэл газар авах нь....





