Ч.Сэлэнгэ: Дөрвөн хүүхдийг харж хамгаалж, хайрлаж, халамжилна гэдэг нэргүй мөртлөө их том ажил байдаг
Үйл явдал
/
2024-05-21

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ Алдарт эхийн II одонгоо гардан авчээ.

Тэрбээр, "Дөрвөн хүүхэд төрүүлээд Алдарт эхийнхээ 2-р одонгоо авлаа. Ээж, эх хүн байх, ялангуяа эмэгтэй байх ямар сайхан юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн сайхан өдөр байна. Өнөөдөр одонгоо авч байгаа бүх ээж нартаа хамгийн сайхан бүхнийг хүсэж, баяр хүргэе.

Дөрвөн хүүхдийг харж хамгаалж, хайрлаж, халамжилна гэдэг нэргүй мөртлөө их том ажил байдаг. Үүний ард гэр бүл гэдэг сайхан маш үнэтэй зүйл байдаг. Ээжийг нь ажлыг нь хийлгүүлж, нийгмээс нь салгахгүй сурч боловсроход нь боломжийг нь олгодог аав, ээжүүддээ маш их баярлалаа. Мөн ханьдаа их баярлалаа. Үргэлж намайг  юу ч хийж байдагт дэмждэг" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.