Голомт банк гадаад худалдааны бизнес эрхлэгчдийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний эргэлтийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорациас /ОУСК/ хэрэгжүүлдэг “Гадаад худалдааны санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.
Ингэснээр худалдааны салбарын бизнес эрхлэгчид дэлхийн 100 гаруй улс орноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд, техник технологи, тоног төхөөрөмж зэргийг Голомт банкны худалдааны зээл, импортын аккредитив, гадаад баталгааны үйлчилгээгээр дамжуулан худалдан авах боломжтой болж байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк ОУСК-ийн Гадаад худалдааны санхүүжилтийн хөтөлбөрийн 20 жилийн ойг тохиолдуулан 2024 оны 5-р сарын 7-9-ний өдрүүдэд Испани улсын Барселон хотод зохион байгуулагдсан “Global Trade Partners Meeting 2024” арга хэмжээнд уригдан оролцлоо. Арга хэмжээний үеэр Голомт банк “Худалдааны салбарын эмэгтэйчүүд” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт 30 гаруй эмэгтэй төлөөллүүдийн хамтаар оролцож, худалдааны санхүүжилтийн хүртээмж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн экспортын чадавхыг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар санал, туршлагаа солилцсон юм.
/Зүүн гар талаас ОУСК-ийн Ази номхон далайн бүс хариуцсан захирал Allen Forlemu, Голомт банкны Худалдаа, бүтцэт санхүүжилтийн хэлтсийн захирал Ч.Үнэнгэрэл, ОУСК-ийн GTFP хөтөлбөрийн худалдааны санхүүжилтийн мэргэжилтэн Nhung Cam Nguyen, ОУСК-ийн худалдааны санхүүжилтийн бүс хариуцсан захирал Akintunde Ogunmodede нар/
/ОУСК болон олон улсын түнш банкнуудын төлөөлөл “Global Trade Partners Meeting 2024” арга хэмжээний үеэр/
Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн салбарыг дэмжих, эдийн засгийг хөгжүүлэх, бодит хувь нэмрээ оруулахад онцгойлон анхаардаг, олон улсад нэр хүндтэй хөгжлийн санхүүгийн байгууллага юм. ОУСК-аас хэрэгжүүлдэг Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын банк, санхүүгийн байгууллагуудын эрсдэлийг бууруулж, өрсөлдөх чадварыг дэмжих замаар тус орнуудын худалдааны салбар дахь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршдог ба энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 100 гаруй тэр бум ам. долларын баталгааг олон улсын банк санхүүгийн байгууллагуудад олгосон байна.
Голомт банк олон улсын түнш, корреспондент банкнуудтай хамтран харилцагчдадаа гадаад худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Монгол Улсын импортын аккредитив, баталгааны 42 хувийг дангаар гүйцэтгэж байна. /Эх сурвалж: SWIFT watch тайлан/
Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин