Д.МӨНХ-ЭРДЭНЭ АН-ыг АТГ, Тагнуулд өгч шалгуулахаа мэдэгдлээ
Үйл явдал
/
2024-05-29

ҮБХ-ны хурлын хэрүүл тэмцэл нь даамжирч, гудамжинд гарч, жагсаал цуглаандаа тулсан АН-нхны бужигнаан эцэстээ АТГ, Тагнуулд хүрэх бололтой. ҮБХ-ны хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах процесс нь эхнээсээ дуусах хүртлээ намын үндсэн дүрэм, Сонгуулийн хуулийг зөрчөөд дуусахыг Монголын ард түмэн нүдээрээ харсан. Тэгвэл нэр дэвшигчдийн жагсаалтад дээгүүрт бичигдэхийн тулд хууль бусаар маш их хэмжээний мөнгийг намдаа тушаасан, магадгүй намаас нь зохион байгуулалттайгаар татсан асуудал ч гарсан байж болзошгүй байна. Учир нь АН-ын гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ энэ талаар ноцтой мэдээлэл дэлгэлээ. Тэрбээр өчигдрийн лайвынхаа үеэр “Төрийн аудитын газар АН-ын санхүүг сайн шалгаарай. Манай намын жагсаалтад дээгүүр бичигдэхийн тулд зарим хүмүүс их хэмжээний мөнгө төгрөг өгсөн сураг байна. Би өөрөө бас шалгана, ямар нэг зүйл мэдвэл энэ хүмүүсийг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэдэг үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар, АТГ-т өгнө” гэлээ. Түүнчлэн намын санхүүжилтийг Үндэсний аудитын газарт өгч шалгуулахаа мэдэгдэв. Тэрбээр үргэлжлүүлэн “АН-аа цэгцэлнэ. Л.Гантөмөр өө, АН чиний нам биш шүү” хэмээн сануулаад “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас дор гэдэг. Монгол Улс дүр эсгэсэн ардчиллаар дүүрлээ” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.117.154.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.94.163) 2024-05-30 11:35:31
Энэ нов шийг шоронд нь хийгээч шизоферен нь дахичихаж. АН-г энэ мэтийн нөхдүүд л хорлодог.
baagii (66.181.160.51) 2024-05-29 22:25:50
manai hun jagsaaltaas mult shaalguulaa yu sayhan l hurts elbegdorjiig mulchiitul doloogood baigaagui biluu
(66.181.183.91) 2024-05-29 19:58:34
Овилоггүй нөхөр
(66.181.185.163) 2024-05-29 18:59:01
k