БЗД-ийн удирдлагууд 300 айлд 5 САЯ төгрөг БЭЛНЭЭР ТАРААСАН ч үерээс хамгаалж чадахгүй нь!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-05-31

Баянзүрх дүүргийн удирдлагууд ОРОН ГЭРЭЭ алдсан, үерийн гамшигт өртсөн 300 айлд 5 сая төгрөг тарааснаас өөр зүйл хийсэнгүй. Нүглийн нүдийг МӨНГӨӨР ХУУРЧ 2024 оны зунтай золголоо. Энэ зун дахин үер бууж, хүний амь нас, эд хөрөнгө, орон гэрт хохирол учирвал мөн л МӨНГӨ тараахаас өөр зүйл хийхгүй нь бололтой. Учир нь урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах тал дээр санал санаачилга гаргаж, бүтээн байгуулалт хийсэнгүй.  Өнгөрсөн жилийн зургаа, долдугаар сард орсон хүчтэй борооны улмаас Баянзүрх дүүргийн 19, 24-р хорооны зарим айл өрх үерт өртөж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. 

Үерт өртсөн айл өрхийн хохирлыг Нийслэлийн онцгой комисс, Баянзүрх дүүргийн онцгой комиссоос барагдуулахаар болсон боловч өнөөг хүртэл шийдэгдэээгүй байгаа юм. Улмаар үерт урссан айлын амбаарыг цэвэрлэж цэгцлээгүй, үерийн далан шуудууг засаж янзлаагүй хэвээр байна.

Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчимд осол аваар их гарч, зуны улиралд УСАН ЗАМ болж хувирдаг. Үерт өртөх эрсдэлтэй газарт буусан айлуудыг нүүлгэсэн ч өөр айл, нэмж ирж буусан учир дахин албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ тухай Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Батцэцэг “Дарь-Эх орчимд болсон үерт өрсөн 300 гаруй айлд анхдагч хэрэгцээ нь байхгүй болсон гэж үзэн дүүргийн төсвөөс мөнгө гаргаж таван сая төгрөг бэлнээр тараасан. Үер болсон газрыг ариутгаж, цэвэрлэх арга хэмжээ авснаас өөрөөр далан шуудуу татаж, шинээр барих, өргөтгөх, урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй. Энэ жил дахин үерт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй газар хэвээрээ байна. Дахин ТАВАН САЯ ТӨГРӨГ тараах уу гэдэг асуулт гарч ирнэ” гэв. Баянзүрх дүүргийн удирдлагууд, нэр бүхий УИХ-ын гишүүний оролцоотойгоор айлуудад БЭЛЭН МӨНГӨ тарааж, иргэдийн саналыг авах башир аргаа хэрэгжүүлж магадгүй нь гэсэн байр суурийг илэрхийлж байна.

НИТХ-ын төлөөлөгчид асуудал хөндөж үерийн далан, ус зайлуулах хоолой барих 20 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн тодотголоор шийдүлсэн ч өнөөдрийг хүртэл ажил эхлээгүй байна.

Ухаангүй ноёнд ургашгүй албат гэж үг бий. Иргэдийнхээ ахуй амдралтай танилцаж, асуудлыг шийддэг хотын удирдлагуудтай бол чулуун зам тавьж байхын оронд ҮЕРИЙН ДАЛАН, УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ нэмэлтээр барих, өргөтгөж шинэчлэх ажилд төсөвлөх нь чухал юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.