135 байршилд 4130 метр хашаа буулгажээ
Үйл явдал
/
2024-06-03

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 метр хашаа, стандарт хангуулах шаардлагатай 646 метр хашаа, чөлөөлөх шаардлагатай 17 гараж, объект болон чөлөөлөх шаардлагатай 8 хаалт байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга хэлэв. Уг ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныхан үүрэг болгосон юм.

Үргэлжлүүлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Хашаа арга хэмжээ-2024” газар чөлөөлөх ажлын явцыг танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд 244 байршилд 9943 метр хашааг буулгана. Өнөөдрийн байдлаар 135 байршилд 4130 метр хашааг буулгажээ. Тухайлбал,

  • БЗД-ийн 26 дугаар хороо, бетонон суурьтай 57 метр төмөр хашаа
  • СХД-ийн 20 дугаар хороо,  43 метр төмөр хашаа
  • СХД-ийн 37 дугаар  хороо Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талд 71 метр төмөр хашаа зэргийг буулгажээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой. Энэ хүрээнд “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөр боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.113.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.