Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2024” өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-06-03

Тус өдөрлөгт

- Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

- Ажил олгогч байгууллагууд

- АМЧБО, зөвлөгөө өгөх сургалтын байгууллагууд

- Баянзүрх дүүргийн Улаанзагалмайн хороо

- Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд оролцлоо.

- Ажил хайгч иргэд

- Нийгмийн халамжийн үйлчилгээ авагч иргэд

- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид

- ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдлаа.

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, нийгмийн халамжийн тухай хуулиудын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх

- Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах

- Байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлэх

- Ажлын шууд ярилцлагад оруулах

- Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө мэдээлэл өгөх

- Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээрээс үзүүлэх

- Нийгмийн даатгалын хууль тогтоомж, зөвлөгөө мэдээлэл зэрэг үйлчилгээнүүдийг үзүүллээ.

Өдөрлөгт

ХХҮЕГ-ын дарга З.Энхболд

БЗД-ийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан

нар оролцлоо.

Тус өдөрлөгт:

Нийт 734 иргэн бүртгүүлсэн бол 15 ажил олгогч ААНБ, 230 сул чөлөөтэй байнгын болон цагийн ажлын байрны захиалга дээр 129 ажил хайгч иргэдийн бүртгэсэн.

- Байнгын ажлын байранд-94

- Цагийн ажлын байранд-35 иргэн тус тус бүртгүүлсэн байна.

АМЧБО, зөвлөгөө өгөх үйлчилгээг 56 иргэнд үзүүлсэн байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч 14 иргэн 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж нийт 1 сая орчим төгрөгний борлуулалт, түргэн хоолны газар /street food/ үйлчилгээ үзүүлж 400 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын Улаанзагалмайн нийгэмлэг хамтран “Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөр”-ийг БЗД-ийн нийт 17 хорооны 336 зорилтот бүлгийн өрхөд хэрэгжүүлж сонгосон бизнесийн чиглэлээр тоног төхөөрөмж олгосон бөгөөд тэд өөрсдийн өрхийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж загварын үзүүлбэр үзүүлэх зэргээр төслийн үр дүнгийн тайлангаа танилцуулж оролцлоо. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бусдыгаа манлайлан өрхүүдийг бүх талаар дэмжин чиглүүлж ажилласан БЗД-ийн Улаанзагалмайн хорооны зөвлөхүүд ХНХЯ-ны Жуух бичиг болон Монголын Улаанзагалмайн Нийгэмлэгийн мөнгөн медиалаар шагнагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.