Беларусь улсаас Монгол оюутанд олгох тэтгэлэгийн квотыг нэмэгдүүлэхээр ТОХИРЛОО
Үйл явдал
/
2024-06-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улс(БНБУ)-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын багт хамт ирсэн Беларусь улсын Боловсролын сайд А.И. Иванецыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан хүлээн авч, Монгол оюутанд олгох тэтгэлэгийн квотыг нэмэгдүүлэх талаар санал солилцон БШУ-ны яаманд 2024 оны 06 сарын 03-нд гарын үсэг зурж, санамж бичиг байгууллаа.

Беларусь Улсаас олгож буй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 28 оюутан суралцаж байна.

Сайд нар Беларусь Улсын Ерөнхийлөгчийн “Тэтгэлгийн тухай” 2018 оны зарлигийн дагуу Монгол Улсын иргэнд олгох тэтгэлгийн тогтолцооны сургалтын квотыг нэмэгдүүлэх, Мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Беларусь улсын хөдөө аж ахуйн академитай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр монгол мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулахад санал нэгдлээ.   

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.208.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.