Монгол улс, Беларусь улстай археологи, малтлага, судалгааны ажилд хамтран ажиллана
Үйл явдал
/
2024-06-03

Монгол улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларуёь улсын ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад айлчилж байна.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамтран ажиллахаа 2024 оны 06 сарын 03-ны өдөр Төрийн ордонд хийж буй айлчлалын үеэрээ Беларусийн ерөнхийлөгч илэрхийлэв. Мөн цаашид Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгааны ажилд хамтран оролцохоор боллоо.

Төрийн айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны замын хэлэлцээр, Үндэсний аюулгүй байдлын  зөвлөл, хууль, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, оюуны өмч зэрэг салбарт хамтрах тухай баримт бичгүүд, бизнес форум нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.220.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.