06 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд говийн бүс буюу долоодугаар тойргийн төв, өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос даян хааны талбайд нээлттэй мэдээлэл өгнө
Үйл явдал
/
2024-06-04

Хэсгийн хорооны байрыг сонгогчдод мэдээлэл өгөх, сургалт явуулах хэлбэрээр тохижуулж, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч ажиллаж байна.

Монгол Улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найман удаагийн ардчилсан сонгуулийн үр дүнд УИХ-ын 76 гишүүнийг сонгож ирсэн.

Харин 2024 оны сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно.

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу говийн бүс 7 мандаттай буюу иргэд 7 дэвшигчид санал өгөх юм.

Тиймээс хэрхэн, яаж саналаа өгөх, юун дээр анхаарах зэрэг мэдээлэл, зөвлөгөөг энэхүү сургалтын байранд ирж, авах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.40.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.