НҮБ-ЫН хүн амын сангийн ажлын хэсэг 2024 оны 06 сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2024-06-05

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас Зудын болон онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийг хангах зорилгоор улсын хэмжээнд 10 аймгийг сонгон төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь Өмнөговь аймаг юм.

Дээрх зорилгын хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас 2000 ширхэг “Охид эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн багц”-ыг БШУЯ-ны гаргасан тоон мэдээлэл дээр үндэслэн зорилтот аймаг, сумдын дотуур байрны хүүхдүүдэд түгээж эхлээд байна.

Манай аймгийн Цогтцэций болон Гурвантэс сумдын дотуур байрны хүүхдүүдэд дээрх багц хүрч эхэлжээ.

НҮБ-ын Хүн амын сангийн баг энэхүү багцын түгээлтийн явцтай танилцах, түүнчлэн Люксембургийн Засгийн Газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эх нярайн эрүүл мэндийг дэмжих” төслийн хүрээнд дээрх 2 сумдын Эрүүл мэндийн төвүүдэд олгосон Теле-хурлын тоног төхөөрөмж, сонгосон сургуулиудад хүлээлгэн өгсөн Ухаалаг дэлгэцийн ашиглалттай танилцах зорилготойгоор Өмнөговь аймагт 06 сарын 04-өөс 09-ний өдрүүдэд ажиллаж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.