Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко – Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд цэцгийн мандал байгуулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажил эхэллээ.
Тухайлбал дүүргийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилт хариуцаж буй 10 байгууллага хариуцсан талбайн 30 гаруй байршилд 5000м.кв талбайд цэцгийн мандал байгуулахаар төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн өргөн чөлөө дагуу Наадам центрийн баруун талын авто замын уулзвар, Жетро худалдааны төв орчим, Хан-Уул өндөрлөг, Наадамчдын замын автобусны буудлуудад тулгат байгууламжид цэцгийн мандал байгуулах ажлууд хийгдсэн.
Цаашлаад Яармагийн гүүрний орчим, Богд хааны ордон музейн цэцэрлэг, Төр тогтохын гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэн, нийтийн эзэмшлийн гудамж талбайд цэцэг тарих, мандал байгуулах ажил үргэлжлэн хийгдэнэ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин