Ц.БААТАРХҮҮ: Эрх баригчид ИРГЭДИЙН ГАЗРЫН ДЭЭРЭМДЭХ хууль баталсан
Үйл явдал
/
2024-06-07

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү Үндсэн хуулийн цэцэд иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах асуудлаар гомдол гаргалаа. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү: Газар бол улсын үндэс хөгжил дэвшлийн суурь байдаг. Газрын харилцааны менежмент гэдэг хотын хөгжлийн хамгийн гол чухал зүйл нь байдаг. 2023 оны 12-р сарын 7нд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн хүрээнд газраа өмчилж авсан иргэдийн газрыг хүчээр шууд авах заалт оруулж ирсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хуулиар хувийн өмчийг шууд авах, дайчлан булаан авахын эсрэг олон заалтууд орсон байдаг. 2020-2024 оны парламент, УИХ-ын гишүүд хувийн өмчид, хувийн хэвшилд хамгийн халтай нь байсан. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.185.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.