Английн “Фүлхэм” клубийн төлөөлөгчид “Go Mongolia” брэндингтэй хамтрахаар Монголд ирлээ
Үйл явдал
/
2024-06-08
Дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер Монгол Улсад ирлээ. 145 жилийн түүхтэй “Фүлхэм” клубийн төлөөлөгчид “Go Mongolia” үндэсний брэндингтэй хамтран ажиллах ёслолд оролцохоор ийнхүү манай оронд хүрэлцэн ирсэн байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын хөгжлийг дэмжих мөн Монголын нэр хүндийг олон улсын түвшинд нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал юм. Домогт хаалгач Марк Шварцер нь 1972 оны аравдугаар сарын 6-нд Австралийн Сидней хотод төрсөн. Тэрбээр замналынхаа туршид Австралийн “Маркони Сталлионс”, Германийн “Динамо Дрезден”, “Кайзерслаутерн”, Английн “Брэдфорд Сити”, “Мидлсбро”, “Фүлхэм”, “Челси” клубүүдэд тоглож байсан бөгөөд 1994, 2006, 2010 оны ДАШТ, 2001, 2005 оны Холбоодын цом, 2007, 2011 оны Азийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. “Фүлхэм” клубийн төлөө 172 тоглолтод оролцсон Марк Шварцер 2009 онд “Фулхэм” клубийн шилдэг тоглогч, 2009, 2010 онууд Австралийн шилдэг хөлбөмбөгчин, 2010 онд “Премьер” лигийн сарын шилдэг тоглогчоор шалгарч байсан билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.