Хүн намын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо
Үйл явдал
/
2024-06-10

Хүн намын “Өөрчилнө, цаг нь болсон” сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр /2024.06.10/ боллоо.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Хүн намын дарга Т. Доржханд “Монголоо монголоор нь хадгалж, эх орноо хөгжилд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иж бүрэн мөрийн хөтөлбөр бидэнд байна. Мөн үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч эх орноо гэсэн сэтгэлтэй баг, мэргэжилтнүүд ч бидэнд байна. Хамгийн чухал нь энэ бүхнийг ойлгон таних, шинэ цагаа мэдэр олон түмэн монголчууд, дэмжигчид та бүхэн маань энэхүү өөрчлөлтөд бэлэн байна гэдэгт бид итгэж байна. Бид ирээдүйдээ итгэл алдсан энэ нийгмийг, үргэлж алдагдалтай, өр үйлдвэрлэдэг үрэлгэн төсөв, төр нь томорч бизнес нь жижгэрдэг чөтгөрийн тойрог, хулгайчийг хамгаалдаг хууль шүүхийн тогтолцоог өөрчилнөхэмээв.

Нээлтийн төгсгөлд Хүн нам УИХ-ын 13 тойрог, жагсаалтад намаа төлөөлөн нэр дэвшиж буй 126 ДАЙЧНЫ танилцуулгыг хүргэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.