
Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар, Ө.Сумъяабаатар нар уулзалтаа эхлүүллээ. Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтойгоо хамт сурталчилгааны нээлтээ хийж байна. Улаанбаатар паласын танхимыг төдийгүй гадаа талбайг ч дүүргэн биднийг дэмжихээр хүрэлцэн ирсэн #Баянголчууддаа баярласнаа илэрхийлье.
Төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох, тэр тусмаа тогтолцооны шинэчлэлтэй, түүхийн хамгийн олон гишүүнтэй парламентыг сонгох онцлогтой нэгэн сонголтын өмнө #Та_Бид_хамтдаа ирлээ. Хуулиа сахиж, бусдыг хүндэтгэж, иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж шударга, хариуцлагатайгаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцохоо манай баг илэрхийлж, бас уриалж байна.
#Баялагтаа_эзэн_Монголын төлөө,
#Баянголынхоо хөгжлийн төлөө хийх сонголт тань мэргэн байх болтугай.






-
12 цаг 19 мин
-
2025-04-15